Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Омикрон хувилбар нь Европын цар тахлын төгсгөл байж магадгүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 10 секунд

Коронавирусний омикрон хувилбар Европ дахь цар тахлын төгсгөл байж магадгүй гэж үзэж байгаагаа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдэгджээ. Гэвч тэрбээр энэхүү цар тахлыг орон нутгийн шинж чанартай халдварт өвчин гэж үзэх цаг биш гэж хэлсэн байна.

Тодруулбал, ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан төлөөлөгчийн газрын захирал Ханс Клюге ням гаригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ оны 3 дугаар сар гэхэд Европын хүн амын 60 хувь нь омикрон халдвараар өвчилж болзошгүй бөгөөд энэ нь тус бүс нутгийн цар тахлын төгсгөл байж болох юм гэв.
Түүний хэлснээр Европын бүсийг бүхэлд нь хамраад буй омикрон хувилбарын цар тахал намжих үед иргэд вакцинд хамрагдсан эсвэл халдвар авснаар дархлаатай болсон зэрэг шалтгааны улмаас хэдэн долоо хоног цаашлаад хэдэн сарын дараа олон нийтэд дархлаа тогтох ажээ.

Нарны замыг Натурын замтай холбосон замыг түр хаана
Нарны замыг Натурын замтай холбосон замыг түр хаана
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.