Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос, Хятад улс шинэ хоолойгоор байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхээр боллоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Орос улс Хятад руу шинэ хоолойгоор хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулж, хийн шинэ борлуулалтаа еврогоор хийхээр тохиролцсон нь Бээжинтэй эрчим хүчний холбоогоо бэхжүүлж буй үйлдэл боллоо.

Оросын байгалийн хийн экспортод монополь эрх мэдэлтэй Газпром компани Хятадын эрчим хүчний томоохон компани болох CNPC-д жилд 10 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр тохиролцсон гэж Оросын пүүс болон Бээжинд төвтэй аж үйлдвэрийн албаны хүн мэдэгдэв.

Russia-China plan new gas pipeline

Оросын Алс Дорнодын бүс нутгийг зүүн хойд Хятадтай холбосон хоолойн эхний урсгал хоёроос гурван жилийн дараа эхлэх аж.

Орос улс 2019 оноос нийлүүлж эхэлсэн "Сибирийн хүч" дамжуулах хоолойгоор болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх замаар Хятад руу хий нийлүүлдэг юм. 2021 онд Хятад руу 16.5 тэрбум шоо метр хий экспортолжээ.

Эх сурвалж: Reuters

Монголын баг олимпын цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ
Монголын баг олимпын цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ
 
ШУУД: ХЭҮК Зүүн, төв болон говийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: ХЭҮК Зүүн, төв болон говийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.