Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Япон, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар Хойд Солонгосын пуужингийн асуудлыг хэлэлцжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Японы Батлан хамгаалахын сайд Нобуо Киши, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Ук нар лхагва гарагт утсаар ярьж, БНАСАУ-ын пуужингийн асуудлыг хэлэлцжээ.

БНАСАУ пуужингийн туршилтууд нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг илт зөрчиж байгаа хэрэг гэдгийг гурван тал онцлон тэмдэглэсэн гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын энэхүү үйлдэл нь БНСУ-д шууд ноцтой хохирол учруулж байгаатай холбогдуулан бид АНУ тэргүүтэй холбоотнуудад түшиглэж хариу арга хэмжээгээ чангаруулах болно” гэдгийг Со Ук онцолжээ.

Үүний зэрэгцээ тэд БНАСАУ-ын пуужингийн заналхийллийг эсэргүүцэн, Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон бол АНУ БНСУ-ын аюулгүй байдлын төлөө тууштай зогсохоо дахин илэрхийлсэн байна. Түүнээс гадна ойрын хугацаанд биечлэн уулзаж, хэлэлцээ хийхээр тохиролцсон ч товыг тодорхой мэдэгдээгүй байна.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болжээ
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.