Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 7 секунд

Японы ерөнхий сайд Кишида Фумио, ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдлээ. "ОХУ-ын гаргасан үйлдлийг Украины бүрэн эрх, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал боллоо" гэж тэрбээр онцолжээ.

Тэрбээр бүх асуудлыг нэн даруй дипломат замаар шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд "ОХУ-ын үйлдэл нь Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна. Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах үүднээс дараах хориг арга хэмжээг авахаар болсон. Нэгд, хоёр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн бүх албан тушаалтнуудад виз олгохыг түдгэлзүүлж, эд хөрөнгийг нь битүүмжилнэ. Хоёрт, экспорт импортын хоригийг хэрэгжүүлнэ. Гуравт, Оросын засгийн газар Японд шинээр үнэт цаас гаргахыг хориглож байна." гэв.

Мөн Япон улсын хувьд ОХУ-д хориг арга хэмжээ авснаар байгалийн хийн үнэ өснө гэдэгтэй санал нэгдэж, ийм үйл явдалд бэлтгэж эхлээд байна.

Японы ерөнхий сайд Кишида Фуми, "Бид мөн, түүхий нефтийн үнийн өсөлтөд бэлтгэхийн тулд шаргуу ажиллах болно. Ирээдүйд түүхий нефтийн үнэ өссөөр байсан ч манай засгийн газар байж болох бүх хувилбарыг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг багасгах боломжтой. Хэрэв нөхцөл байдал дордвол бид яаралтай арга хэмжээг нэмж авах болно." гэлээ.

Япон болон ОХУ-ын харилцаа эрчим хүчний салбарт түшиглэдэг. Өнгөрсөн 2021 онд ОХУ нь Японы эрчим хүчний нүүрсний 12 хувийг, харин шингэрүүлсэн хийн аравны нэгийг хангасан байна.

“Brent” нефтийн үнэ 100 ам.долларт хүрчээ
“Brent” нефтийн үнэ 100 ам.долларт хүрчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.