Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар: Замын-Үүдэд онцгой дэглэм цуцлагдвал буцаад ачаа бараа хил дээр гацна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 28 секунд

БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоосноор Замын-Үүд, Эрээний боомт хаагдаж өнөөдрийг хүртэл хилийн боомт хэвийн горимдоо ороогүй байна. Эрээн хот зөвхөн дотоод хөдөлгөөнөө арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс нээж эхэлмэгц Монголын талаас хоёр улсын хилийн ачаа тээврийг хэвийн явуулах хүсэлтийг удаа дараа Хятадын талд илэрхийлсэн. Улмаар Хятадын талаас манайд тавьсан ганц шаардлага нь “Жолооч нарыг уулзуулахгүйгээр хоёр улсын хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихийг” мэдэгдсэн юм.

Уг асуудлаар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтараас тодрууллаа.

-Хилийн нөхцөл байдал ямар байна вэ. Ачаа бараа хэзээнээс хэвийн байдалдаа орох вэ?

-2021 оны аравдугаар сарын 14-нд Эрээний захиргаа ковидын нөхцөл байдлаас улбаалж, хилээ хаасан. Эрээн хот шуурхай арга хэмжээ авч байсан. Үүнийхээ үр дүнд сар хагасын дараа хот дотроо хөдөлгөөнөө нээсэн. Үүний дараа Монголын талаас хил хоорондын хөдөлгөөнөө нээсэн. Улмаар 0 цэг дээрх ажиллагаа арваннэгдүгээр сарын 26-нд хийгдсэн.

2022 оны нэгдүгээр сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан. Тодруулбал, хилийн Замын-Үүд боомтод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай. Энэ тогтоолоор Замын-Үүд сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэн. Энэ ч мөн адил Хятадын талаас тавьсан шаардлага.

-Нэгдүгээр сард эхлүүлсэн тээвэр хоорондын асуудалд Хятадын тал ямар шаардлага тавьсан бэ?

-Хүн хооронд ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээвэрлэнэ. Улмаар Хятад, Монголын дунд 0 цэг дээрээс ачаагаа солилцсон. Энэ арга хэмжээ одоо ч үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл 3041 чингэлэг 54415 тонн ачааг татсан байна. Мөн импортоор 482 шинэ машин орж ирсэн байна.

-Жолооч нар өнөөдөр ачаа тээврийг хэвийн байдалд нь шилжүүл гэж шаардсан. Энэ боломжтой юу?

-Замын-Үүдэд тогтоосон гамшгаас хамгаалах бэлэн байдалд шилжүүлсэнийг цуцалбал, маргаашаас нь эхэлнэ шууд хил хаагдана. Ачаа бараа гацна гэсэн үг. Ковидгүй үе шигээ дуртай жолооч нар нь орж гараад явахыг хүсч байна. Энэ одоохондоо боломжгүй. Онцгой дэглэм цуцлагдлаа л бол Хятадын талаас одоо зохион байгуулж байгаа арга хэмжээгээ ч цуцална. Хэрвээ хил бүтэн хаагдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Жолооч нар барааны үнэ тэнгэрт туллаа гэсэн асуудал ярьж байна. Хэрвээ хил бүрэн хаагдвал бүр ч илүү үнийн хөөрөгдөл үүснэ. Монголын талаас шалтгаалсан нэг ч байхгүй. Хятадын талаас тавьж буй шаардлагын дагуу бага ч гэсэн ачаа бараа тээвэрлэж байна.

УКРАИНААС ирсэн оюутан Д.Отгонмөнх: Оюутнууд хорогдох байрнаас “ҮХСЭН Ч ЯАХАВ“ гээд өөрсдөө гарч ирсэн
УКРАИНААС ирсэн оюутан Д.Отгонмөнх: Оюутнууд хорогдох байрнаас “ҮХСЭН Ч ЯАХАВ“ гээд өөрсдөө гарч ирсэн
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.