Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Наурыз“-ын баярт зориулсан барилдаанд М.Бадарч гарьд түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 52 секунд
Гэрэл зургийг mpa.mn

"Наурыз"-ын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. Өнөөдрийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын Р.Пүрэвдагва, Улсын гарьд М.Бадарч тэргүүтэй улсын аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглосон чанаасаатай барилдаан боллоо.

Ингээд тус барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын гарьд Мягмарын Бадарч найм даван түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Ц.Сандагдорж үзүүрлэсэн юм. М.Бадарч гарьдын хувьд өнөөдөр түрүүлснээр ийнхүү өнгөрсөн намраас хойш хоёр дахь түрүүгээ хүртэж байна. Тэрбээр өмнө нь хоёр удаа үзүүрлээд байсан билээ.

Согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг гадаа хасах хэмд гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас ХҮЛЦЭЛ өчжээ
Согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг гадаа хасах хэмд гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас ХҮЛЦЭЛ өчжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.