Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэг улсаас хийж буй импорт өнгөрсөн онд 30 орчим сая ам.долларт хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагааны бизнес уулзалтын хүрээнд “Монгол-Энэтхэгий худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна.

Манай улс БНЭУ-аас төрөл бүрийн эм, эмийн бүтээгдэхүүн, малын вакцин, цай, элсэн чихэр, утсан холбооны техник, тоног төхөөрөмж, ачааны машин импортоор авдаг. Тус улсаас хийж буй импорт өнгөрсөн онд 30 орчим сая ам.долларт хүрчээ.

Харин Энэтхэг улсад манай улс коксжсон нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, уран зэрэг ашигт малтмал экспортлдог. Тодруулбал, өнгөрсөн онд Монголоос Энэтхэгт 170-аад мянган ам.долларын мал, амьтны самнасан ноос, хялгас, 60 мянган ам.долларын үхэр, адууны боловсруулсан шир, 40 гаруй мянган ам.долларын суурь машины металл хийц экспортолжээ.

Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын харилцаа, уул уурхайн бус салбарын хамтын ажиллагаа, уламжлалт эмийн худалдаа, аялал жуулчлал зочлох үйлчилгээний талаар илтгэл тавьж хэлэлцүүлж байна. Энэ үеэр болох аялал жуулчлалын салбарын хуралдаанаар хоёр улсын хоорондох эрүүл мэндийн болон шашны аялал жуулчлалын талаар хэлэлцэх бол боловсролын салбарын хуралдаанаар Энэтхэг улсад боловрол эзэмших боломж, Энэтхэгийн техникийн хамтын ажиллагаа (ITEC), Соёлын харилцааны зөвлөлийн (ICCR) тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулах юм.

ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Бид Монгол Улс болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй
ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ: Бид Монгол Улс болон АН-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.