Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Дашцэнгэл: Гарал үүсэл нь тодорхойгүй сонин сэтгүүл тараах болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд


Сонгинхайрхан дүүргийн иргэд сонгуулийн хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар хэвлэлийн хурал хийж байна.

Сонгинохайрхан дүүргийн IV хорооны оршин суугч Л.Дашцэнгэл:  Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр гарал үүсэл нь тодорхойгүй сонин сэтгүүл гарч ирэх болсон. Ариутгалын ажил хийж буйтай зэрэгцэн Ардчилсан намаас сонин сэтгүүл тарааж буй нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна. Гэрээсээ гарахгүй байх зөвлөмж гарчихаад байхад аль нэгэн нам, хүний захиалгаар хаалга нүдэж бүтээгдэхүүн тарааж, гарын үсэг зуруулж буй нь иргэд бидний бухимдлыг төрүүлж байна. Шөнө оройн цагаар тарааж байгаа энэ асуудлаа зогсоохыг хүсч байна.Дэлхийн эрүүл мэндийн өдөр нэрээр ариутгалын бодистой хамт Сонин тараагаад байгаа нь цэвэр сонгуулийн ажил явагдаад байгааг хэн ч харсан ойлгомжтой байна шүү дээ. Тараагаад буй  "Ардчилал Таймс" нэртэй сонин дээр дан ардчилсан намын ухуулгууд явагдаад байна.

Тооцоолоод үзэхэд эдгээр зүйлийг тараахад 52 сая төгрөгийн зарлага гарч байна. Хэн энэ хууль бус зүйл хийж байгааг холбогдох газрынхан шалгаж өгөхийг хүсэж байна. Энэ үйл явдлыг бусад улс төрийн хүчин битгий давтаасай.

Сонгуулиа зохих цагт нь хий. Иргэдийн амгалан тайван байдлыг бүү алдагдуул. Мөн энэ ажиллагаандаа бага насны хүүхдүүдийг оролцуулан юм тараалгах нь маш буруу юм. Бид аль нэг намыг дарж муулах гэсэнгүй. Хэрвээ өөр намуудаас ийм үйлдэл гаргавал тэр үед олон нийтэд адилхан хүргэх болно.Мөн нэг цаасан дээр өөр айлын олон хүнээр гарын үсэг зуруулах нь энэ цаг үед халдвар тараах эрсдэлтэй

 

Д.Лүндээжанцан: Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалвал тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна
Д.Лүндээжанцан: Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурал тасалвал тухайн асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.