Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ-ын даргаар О.Амарсанаа томилогдож, Ж.Болд Элчин сайдаар явах уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

ЦЕГ-т халаа сэлгээ хийгдэхээр яригдаж эхэлжээ Тодруулбал, ЦЕГ-ын дарга Ж.Болдыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга О.Амарсанаа томилогдохоор болсон гэх мэдээлэл байна. Гэхдээ уг томилгоог ирэх долдугаар сараас хийх бололтой.

Харин Ж.Болдыг Элчин сайдаар томилох тохироо эрт хийгдсэн бөгөөд нэр нь Элчин сайдаар томилогдох албан тушаалтнуудын дунд яригдаж гэнэ. Гэхдээ ГХЯ-ны жагсаалтаас хэд хэд "мултарсан" гэх мэдээлэл байна.

Сануулахад, Ж.Болд нь 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргаар томилогдож байв.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

ХӨГЖЛИЙН БАНК: 151.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна
ХӨГЖЛИЙН БАНК: 151.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.