Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Г.Амартүвшингийн гишүүнээс түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдсон гишүүдийг шалгуулахыг намын зүгээс шахаж буй. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Г.Амартүвшин гишүүн түдгэлзэх санал өгсөн байна лээ. УИХ болон Дэгийн тухай хуулиар түдгэлзэх санал өгөх эрхгүй. Хэлэлцэх боломжгүй. Татгалзах санал өгч болно. Түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллага оруулж ирдэг. Татгалзана гэдэг бол өөрөө саналаараа татгалздаг.

-Тэгэхээр Г.Амартүвшин гишүүний хүсэлтийг буцаасан гэсэн үг үү?

-Төрийн байгуулалтын байнгын хороо, Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэнэ. Гэхдээ хуулинд түдгэлзэнэ гэх асуудал байхгүй учир өөрт нь буцаана гэсэн үг.

-УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн гэж үнэн үү?

-Бидэнд тийм мэдээлэл байхгүй.

Б.Мөнхцэлмэг: Жийп машинаа цөөллөө гээд иргэдийн амьдрал сайжрахгүй, дарга нарын хулгай зогсохгүй шүү
Б.Мөнхцэлмэг: Жийп машинаа цөөллөө гээд иргэдийн амьдрал сайжрахгүй, дарга нарын хулгай зогсохгүй шүү
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.