Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

23 хүн шархдуулсан Жеймсийн өмгөөлөгч сэтгэцийн эмчийн дүгнэлт гаргуулахыг хүсчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Энэ сарын 12-ны мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болсон. Халдлага болсоноос хойш 30 цагийн дараа сэжигтнийг саатууллаа гэж Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдээлсэн юм. Тодруулбал, барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 23 хүнийг шархдуулсан байдаг.

Сэжигтэн нь 62 настай Жэймс гэгч байсан бөгөөд түүнийг нийтийн эсрэг "террорист халдлага үйлдсэн" зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллах болно гэж эрх баригчид мэдэгдсэн юм. Түүний шүүх хурал пүрэв гаригт товлогдож, шүүх хурал болтол батлан даалтад гаргахгүй гэжээ. Харин өмгөөлөгчийнх нь зүгээс түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн дүгнэлт гаргуулахыг хүссэн байна.

Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол бүх насаараа хоригдож болзошгүй аж. Сэжигтэн Жэймс нь өмнө нь есөн удаа баривчлагдаж байсан аж.

ЭМЯ: 41 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 41 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.