Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Давхар дээл” тэргүүтэй ҮХ-ийг өөрчлөх хуулийг батлахаа хураалгасан ч сэтгэлээ хураалгаагүй Ерөнхийлөгч өргөн барих уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 4 секунд

Төсвийн тодотголын дараа Нийгмийн даатгалын багц хууль тэргүүтэй бодлогын асуудлаа цэгцлээд Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эрх баригчид орох гэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр Үндсэн хуулиа өөрчлөх процессыг маш хурдтай хийхээр талууд ойлголцсон аж.

Өнгөрсөн өвлийн бүтэлгүй “нүүдлээ” залруулахаар энэ удаад Ерөнхий сайд тэргүүтэй сайдад горилж буй гишүүд тохиргоогоо нарийн хийж, бэлтгэл ажлаа хангажээ. Чагт саадын үүд хаалгыг ҮХЦ дээр “хаасан” Ерөнхийлөгчийн институттэй уг асуудлаар чуулганы завсарлагаанаар учраа олсон. Нөгөө талдаа “дан дээл”-тэй сайдуудыг хөшигний араас удирдан залж, лобби бүлэг байгуулах хүртлээ явсан Ц.Нямдорж сайдтай шууд утгаараа хоёр талд гарчихсан байгаа. Үүнээс хойш Хэрэг эрхлэхийн дарга, Ерөнхий сайд хоёрын харилцаа утгаараа “хүйтэрсэн” билээ. Өөрөөр хэлбэл, асуудлуудаа шийдвэрлэсэн МАН-ын “бүдүүн” бүлэг бүхнийг хайрцагласан гэхэд болохоор байна. Одоо гагцхүү “бялуугаа” аль болох зодоон багатай хуваах л үлдээд буй.

Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөө хэрхэн, яаж хийх вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхэн дунд сураг, таамаг байдлаар хэлэлцэгдэж эхэллээ.

Үндсэн дөрвөн асуудал болох “давхар дээл”, сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентээс сонгох, гишүүдийн тоог нэмэх агуулгуудаа цогцоор нь гүйцэлдүүлэх хүслээ МАН хэнээр хангуулах вэ. Өвөл гацаанд орсон ҮХЦ үү, хууль өргөн барих замаар асуудлаа шийдэх үү гэх хоёр хувилбараас нэгийг нь сонгоно. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлж буйгаар ҮХЦ дээр тохируулгаа нэгэнт хийж чадаагүй тул гишүүд асуудлыг гартаа авч хууль өргөн барих замаар ҮХ-иа өөрчилье гэх агуулга дээрээ тохирчээ. Өөрөөр хэлбэл, гишүүд дахин бусдын гарыг харахгүй гэсэн үг

Тэгвэл хууль өргөн бариулах хувилбарт АН-аар буюу бүлгийн дарга Д.Ганбатыг “сумлах” эсвэл ХҮН-ын төлөөллийг дохиурдах гэсэн сонголтууд МАН-д бий. Д.Ганбат тэргүүтэй АН-ынханд тамга тэмдгийн тохирооноос эхлээд эрх баригчдын “хөлд дулаацах” мянган шалтаг, түмэн эрх ашиг бий. Тиймээс ч Цэц рүү “давхар дээл”-ээр гомдол илгээж байв. Уг дөрвөн өөрчлөлт агуулгын хувьд нормаль хэдий ч “давхар дээл”-нээс эхлээд улс төрийн “гал” эрх баригчид рүү хангалттай ирнэ. Мөн ойрхон хугацаатай Үндсэн хуулиа хөндлөө гэх дайралт ч чиглэх байх. Тиймээс энэ галыг өөрсдөөсөө тойруулахын тулд Үндсэн хуулийг өөрчлөх агуулга бүхий хуулийг өргөн барихгүй гэдэг улс төрийн ньюнсаа МАН-ынхан ойлгоцгоосон. Харин тэдэнд байж болох өөр нэг боломжийн “хөзөр” нь экс даргынхаа толгойлж буй Ерөнхийлөгчийн институтийг ашиглах юм. Уг хувилбарыг гишүүдийн олонх шахаж, Ерөнхийлөгч бодол хийлж буй аж. Ингэвэл нэгд, эрүүл харагдана. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч Ерөнхийлөгчийн институтийг илүү зохимжтой хэлбэр рүү явуулах гэж буйгаараа дарцаглаж харьцангуй танагтай “шүршүүлнэ”.

Хоёрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэдийгээр батлахаа хураалгасан ч сэтгэлээ хураалгаагүй байгаа. Ерөнхийлөгчийн институт намын асуудалд оролцохгүй гэдэг ч яг энэ тогтолцооны урсгалд хамгийн “хортой” улстөржиж ирсэн түүхтэй институт юм. Тиймээс намынхаа галыг үүрээд, тогтолцооны өөрчлөлтийг зүтгүүлж чадах хүн бол гарцаагүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.

Г.Лхагвадорж

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно
 
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Б.Энхбаяр: Өнгөрсөн онд цацсан Б.Амгаланбаатарын яриаг та хэн нэгний даалгавраар авч, сошиалд цацсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.