Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ажлын 5 хоногт багтаан ШИЙДВЭРЛЭНЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болоод байгаа юм.

Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Прокурорын байгууллагаас гаргасан хүсэлтийг хэзээ шийдвэрлэх вэ

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 3-т зааснаар УИХ-ын чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн заажээ. Ингэснээр ажлын 5 хоног гэхээр ирэх даваа гаригт эцэслэн шийдвэрлэх юм байна.

Ингэхдээ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцох юм.

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахгүй байх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.