Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гишүүдийг түдгэлзүүлэх асуудлыг шуурхайлж энэ БААСАН ГАРАГТ эцэслэн шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар УИХ-ын даргад өчигдөр бичгээ хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Прокурорын байгууллагын бичиг өчигдөр МАН-ын бүлгийн хурлын дараа буюу 14.00 цагийн орчимд хүргүүлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. УИХ одоо прокурорын байгууллагаас өгсөн хүсэлтийн дагуу ажлын тав хоногийн дотор шийдвэрлэх хуультай. Уг хуулийн хугацаа 2022 оны тавдугаар сарын 2 буюу ирэх даваа гарагийн 14 өнгөрч байхад дуусах юм.

Тиймээс маргааш буюу лхагва гарагаас эхлүүлэн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцүүлэн энэ баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нөхцөл байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаагаа бариад ирэх долоо хоногийн 14 цаг хүртэл асуудлыг үргэлжлүүлвэл хуулийн хугацаандаа амжих эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ боломжгүй зүйл огт биш. Түдгэлзэхээр нэр нь орж ирсэн гишүүд амралтын хоёр өдрүүдэд бусад гишүүдтэй уулзаж, тохирох нь илүү гэж үзвэл асуудлыг шуурхайлуулахыг хүсэхгүй биз ээ.

Нэмэлт:

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өчигдөр УЕП-оос УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ талаарх мэдээллийг сонслоо. Үүний дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдаж, дөрөв дэх өдөр ТББХ, ХЗБХ хуралдана.

Улмаар баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийднэ.

Г.Лхагвадорж

Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авна
Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурван сайханы ойролцоох газруудыг улсын тусгай хамгаалалтад авна
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.