Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалсайхан: Гишүүдийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллагдагчаар татсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 37 секунд

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дууслаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдаж, гишүүдээс тайлбар авсан юм.

Мөн хуулийн байгууллагаас мэдээлэл өгсөн.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.

-Гишүүдийг ямар ямар үндэслэлээр яллагдагчаар татаж буйгаа тайлбарлахгүй юу?

-Дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах газраас санал ирүүлсэнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учир яллагдагчаар татсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар буруутгаж байгаа.

-Ё.Баатарбилэг гишүүнийг хэдэн төгрөгийн авлига авсан хэрэгт буруутгаж байгаа юм бэ?

-Гишүүд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж байна. Хохиролтой холбоотой нарийн тоог хэлэх боломжгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц.

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 9 жилийн өмнө Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрээс нь болж яллагдагчаар татлаа гэж гайхаж байна. Мөн бусад нь ч өөрсдийгөө буруугүй гэж байна?

-Буруутай, буруугүй асуудлыг та бид энд хэлэлцэхгүй. Хянаж байгаа прокурор нь шийднэ. УИХ-ын гишүүд буруугүй гэж байгаа бол буруугүй гэх үндэслэлээ өөрсдөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөх байгууллагад ярих учиртай. Та бид шийдэхгүй.

-Нэмж оруулж ирэх гишүүд байгаа юу?

-Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол нотлох баримтыг цуглуулах үйл явц. Өнөөдрийн байдлаар 4 гишүүнийг яллагдагчаар татсан учир гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал орж ирж байна. Одоогийн байдлаар нэмэгдэх ямар нэгэн гишүүн байхгүй байна.

-Маш олон гишүүний нэр яригдаж байсан ч 4 гишүүний нэр орж ирсэнд хүмүүс гайхаж байна?

-Хэд хэдэн гишүүний нэр дурдагддаг. Яагаад түдгэлзүүлэхгүй байна вэ гэж ярьдаг. ЭХХШ хуулийн 29, УИХ-ын тухай хуулийн 9.8-д гишүүнийг нэгжих, баривчлах, үзлэг хийхээс бусад байцаан шийтгэх ажиллагаа хийхийг хориглодог. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой хэрэгт тодорхой ажиллагаа явагдаж байгаа учир ямар нэгэн байдлаар хөрөнгө битүүмжлэх, үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирвэл гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөнө гэж үзсэн. Бусад гишүүнтэй холбоотой асуудалд ийм үйл ажиллагаа хийхгүй бол бусад нотлох баримтын хүрээнд шууд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шилжүүлэх боломжтой. Бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд заавал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шийдэх бүрэн боломжтой. Тиймээс бусад гишүүд дээр мөрдөх байгууллагын санал орж ирээгүй.

-Б.Бейсэн, А.Адьяасүрэн нарын хэрэг юу болсон бэ?

-Энэ гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн санал ирээгүй байна.

-Хэрвээ гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй бол яах вэ?

-Энийг одоо хэлэхэд эрт. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргах байх.

Халдашгүй байдлын дэд хороо гишүүдээс тайлбар авч ДУУСЛАА
Халдашгүй байдлын дэд хороо гишүүдээс тайлбар авч ДУУСЛАА
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.