Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Ерөнхий прокурор, АТГ-аас нэмэлт материал авч, гишүүд нэмэлт тайлбар өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 24 секунд

Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлж, уг асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас шийдвэр гаргаж чадаагүй гэж тус хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдэгдсэн юм.

Харин тус хорооны шийдвэрийг үндэслэж, ХЗБХ, ТББХ хуралдаж, чуулганаар эцэслэх юм.

Тэгвэл Халдашгүй байдлын дэд хороо хэзээ үргэлжлэх талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа.

-Халдашгүй байдлын дэд хорооны хурал хэзээ үргэлжилж, шийдвэрээ гаргах вэ?

-Өнөөдөр Ерөнхий прокурор, АТГ-аас нэмэлт материалууд авна. Тодруулга ирнэ. Мөн гишүүд нэмэлт тайлбар өгнө. Тэгвэл өнөөдөр юм уу, маргааш хуралдана.

-Гишүүд тогтоолтойгоо бүрэн танилцаж амжсан болов уу?

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр танилцаж байгаа болов уу. Бусад нь хагас дутуу танилцчихсан. Улмаар бүрэн танилцаад нэмэлт тайлбаруудаа өгнө гэсэн.

-Халдашгүй байдлын хорооны дарга хуралдаандаа хэзээ ирэх вэ?

-Ирэх байх. Ирэхгүй бол хурлаа хийнэ. Гэхдээ санал хоёр хоёроор тэнцчихвэл асуудал болох гээд байна. Тиймээс ямар ч байсан дэд хорооны дарга ирэх болов уу.

-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирж байгаа нь Улсын их хурлын дархлааны асуудлыг сулруулж байна гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна?

-Ерөнхий прокурор үндсэн эрхийнхээ хүрээнд оруулж ирж байгаа. УИХ-д түдгэлзүүлэх саналыг нь хүлээн авах, авахгүй гэж шийдвэрлэх эрх нь бий. Одоо бүх зүйл хуулийн дагуу явж байна. Ер нь сайн зүйл биш. Энэ бол хувь хүнд нь өгсөн дархлаа биш. Төрийн эрх дээд байгууллагад нь өгсөн дархлаа. Бусад улс орнууд болон манай монголын практик ч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр асуудлыг шийдэхийг боддог. Гишүүд ч мөрдөн байцаалтад саад учруулахгүйгээр асуудлаа шийддэг процесс байна.

Д.Зүмбэрэллхам: Бусдын төлөө зүтгэж, өөрийгөө түүнд зориулж, тангарагтаа үнэнч байгаарай
Д.Зүмбэрэллхам: Бусдын төлөө зүтгэж, өөрийгөө түүнд зориулж, тангарагтаа үнэнч байгаарай
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.