Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 47 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзаж байна.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэж, ажил хэрэг болно" гэв.

Уулзалтад Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар оролцож, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар салбарын төлөөллүүдтэй санал солилцож байгаа аж.

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Ч.Номин: Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээхээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төр, хувийн хэвшлийнхэн уулзаж байна
Ч.Номин: Цар тахлын дараах аялал жуулчлалын салбарыг сэргээхээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төр, хувийн хэвшлийнхэн уулзаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.