Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Монголд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авна
Монголд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авна
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.