Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

И.Азизовын “ГӨЛӨГ“ улс

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 52 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Эх орны дайнд оролцож явсан ахмад дайчдаа хүндэтгэх нэрийн дор зохион байгуулагдсан “Өнө мөнхийн хороо” гэх жагсаал залуучуудыг хангалттай бухимдуулав. Улс дотор “улс” шиг аашилж буй Оросын элчин сайдын яамыг шүүмжлэгчдийн тоо ч үлэмж ихэслээ.

Нэр нь л “гоё” болохоос биш хэлбэр, агуулга нь тэр чигтээ Укрианд өдүүлж буй дайнаа дэмжсэн байгааг барьсан туг, хэлсэн үгнээс нь тодхон харж болно. Энэхүү арга хэмжээг олон нийтийн радио телевиз хүртэл дамжуул орхилоо. Мөн зам хааж, цэргийнхэн уг арга хэмжээнд оролцож, бүрээ бөмбөр болсон нь гадагшаа Батлан хамгаалах яам, Засгийн газар уг жагсаалыг “талд” байгаа гэх ойлголтын төрүүлэв. Хэдэн хүн нийлээд дайны төлөө жагсах нь дурын хэрэг. Гэвч дайныг дэмжсэн ийм төрлийн агуулгатай жагсаалд төрийн нэр хутгалдах нь буруу хэрэг.

Ерөөс дайн сурталчлах, олон нийтийг уриалахыг Үндсэн хуулиар хориглодог. Тийм атал Луганкс, Донецкийн далбаа, Z тэмдэг, Георгиевийн тууз ашигласан уг жагсаал яаж ч хичээгээд Украинаас холдож чадахгүй. 1945 онд Ялалтын байрт өнөөгийн дайны бэлгэдэл барьж жагссан нь ноцтой асуудал. Төр засгийн хувьд Оросын талын шахалтад орсон гэдгийг ойлгож байна. Цаашдаа ч орно гэдгийг мэдэж байна. Гэхдээ аливаад төвийн сахих байр сууриа хамгаалах л байсан юм.

Энэ бол Оросын элчин сайдын яамны дураараа аашилсан эх тохиолдол биш. Мөн сүүлийн тохиолдол ч биш болов уу. Өнгөрсөн сард Монголын улс төрийн намын бодлогод оролцож, анхааруулга мэдэгдэл гаргаж бас л бөөн эсэргүүцэл дагуулсан. Товчхондоо хоёр ч удаа Оросын элчин сайдын яамныхан бидний хэрэгт “хошуу” дүрлээ. Бас нийт иргэдийн хүсээгүй дуу хоолойг илэрхийлэв.

Мөн цэргүүд яагаад жагссан талаар хамгийн нэгдүгээрт тайлбарлах хэрэгтэй. Хэрэв үгүй бол биднийг улсаараа дайныг дэмжсэн хэрэгт орох нь байна. Найрамдалт харилцаа тусдаа, дайн тусдаа асуудал. Хэрвээ бие даасан улс, бусдаас хараат биш л юм бол бид дайныг дэмжихгүй гэдгээ хэлчих эрхтэй, бас зоригтой байх ёстой. Чаддаггүй юм аа гэхэд ядаж хаалганы цаанаа чимээгүй нуугдаж байх ёстой. Гэтэл дайны үйл ажиллагааг олон талаараа дэмжсэн уг жагсаалд Монгол цэрэг жагсаж, Засгийн газрын нэр хавчуулагдана гэдэг хамгийн зохимжгүй. Дэлхийн ихэнх улс ТҮРЭМГИЙЛЭЛ гэж харж буй улсын элчин сайдтай хамт шинэ дайны бэлгэдлүүдийг барьсаар манай цэргийнхэн парад алхахыг ХАМСААТАН л гэж харна.

Оросын элчин сайд И.Азизовыг хөөж гаргаж дөнгөхгүй нь тодорхой. Харин энэ үйлдлийнх нь хариуд ядаж олон улсын конвенц, улс орныхоо Үндсэн хуулиа сануулах хэрэгтэй. Ардчилсан Монголыг Оросын Беларусь биш гэдгийг сануулах нь зүйтэй. Хэрвээ энэ үйлдлийнх нь хариуг цаг тухайд нь өгөхгүй бол дараагийн удаад Оросуудын шахалт хэрээс хэтэрч дайны талаар манай өмнөөс илүү томоор дуугарах вий.

Зайсангийн амны зүүн энгэрт 2.8 га газар галд шатсаныг бүрэн унтраажээ
Зайсангийн амны зүүн энгэрт 2.8 га газар галд шатсаныг бүрэн унтраажээ
 
Д.Амарбаясгалан: Малчдыг “Мэдлэггүй, чадваргүй“ гэсний чинь төлөө тойрог дээр чинь малчидтайгаа очиж жагсана шүү
Д.Амарбаясгалан: Малчдыг “Мэдлэггүй, чадваргүй“ гэсний чинь төлөө тойрог дээр чинь малчидтайгаа очиж жагсана шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.