Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: IPO гаргахыг хойшлуулсан нь ганц, хоёр банкны лобби орсон байх вий гэж хардаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 19 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "IPO гаргах нь банкны салбарт хийгдэх маш том реформ. Үүнийг хойшлуулж болохгүй. Заавал хийх ёстой. Банкуудын өөрийн хөрөнгө нь хангалттай. 15 хувьтай байна. Хөрвөх чадвар нь 41 хувьтай. Нийт системийн ач холбогдолтой 5 том банк 500 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийсэн. Ковидын хүнд нөхцөл байдалд ийм ашигтай ажилласан банкны салбар шүү дээ. Тэгэхээр IPO гаргах асуудлыг хойшлуулж болохгүй. Банкууд IPO гаргахад бэлэн байна гэсэн байна лээ. Яагаад бүтэн жилээр хойшлуулж байгаа юм бэ. Бэлтгэл нь хангагдаагүй, эсвэл нээлттэй хувьцаат компани болох сонирхолгүй ганц, хоёр банкны лобби орсон гэж хардаж байна. Учир нь банкууд IPO гаргахаа дэмжиж байсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсенгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Бейсенгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Ц.Магалжав: Допингийн зөрчилтэй бөхчүүд асуудал бүрэн шийдэгдтэл барилдахгүй
Ц.Магалжав: Допингийн зөрчилтэй бөхчүүд асуудал бүрэн шийдэгдтэл барилдахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.