Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: УИХ дахь АН-ын бүлэг намын зарчимд захирагдаж ажиллах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах асуудал яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор сөрөг хүчин ажлаа хийхгүй сандал ширээний асуудал яриад явна гэх байдлаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгвэл бүлэг дотооддоо нэгдмэл байж чадахгүй байгаа асуудалд АН ямар байр суурьтай байгаа талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад "УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүд нь бүлгээ байгуулдаггүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн нам шийдвэр гаргаж, бүлгээ байгуулдаг. Удахгүй энэ талаар албажуулж, УИХ дахь АН-ын бүлгийг байгуулсан тухай шийдвэрээ хүргүүлнэ. Өмнө шийдвэр биш мэдээлэл байдлаар очиж байсан юм билээ. УИХ дахь АН-ын бүлэг намынхаа бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ардчилсан намын үзэл баримтлал болох хөтөлбөрийг УИХ дээр хүргэдэг дуу хоолой. Ардчилсан намын зарчимд захирагдаж ажиллах ёстой" гэв.

Э.Бат-Үүл: Путин, Х.Баттулга нарын шившлэгтэй гурил цацсан гэж бодлоо
Э.Бат-Үүл: Путин, Х.Баттулга нарын шившлэгтэй гурил цацсан гэж бодлоо
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.