Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр ТТХГ-ын ажилтан осолд орж хүнд гэмтсэнийг нууцалжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд
Архивын зураг ашиглав

Төрийн тусгай хамгаалалтай газар буюу Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарч, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажиллажээ.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад дөрөв, таван ажилтан байснаас нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна.

Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой.

Эх сурвалж: Turleg.mn

“Цонхноос дүүжлэгдсэн охиныг аварсан үйл явдал Монголд бус Казахстан улсад болсон“
“Цонхноос дүүжлэгдсэн охиныг аварсан үйл явдал Монголд бус Казахстан улсад болсон“
 
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.