Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Д.Сосорбарам гуайг шоолсон постууд анхаарал татав. Ямар их харанхуй вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 33 секунд

"Монголоо Беларусь болгохгүй" нэртэй цуглааныы үеэр зарим иргэд гавьяат жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацсан үйлдэлд НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Гурил цацуулсан Сосорбарам гуайг шоолсон постууд анхаарал татав. Ямар их харанхуй вэ. Харуусмаар.

ЗХУ хэмээх эзэнт гүрэн хүн төрөлхтөний түүхэнд үлдэх харгис дэглэм тогтоосныг түүх гэрчилнэ. Сталиний дарангуйлал фашизмаас ялгарах зүйлгүй харгис дэглэм байв. Өөр үзэл бодолтой, сэрдэгдсэн л бол шүүхийн тогтоолгүй буудуулж, цөлөгдөж, хавчигдана. Сталиний үеийн шүүх бол Кафкагийн бичсэн "Шүүх ажиллагаа" ном дүрээрээ мөн. Сталиний хэлмэгдүүлэлт Монголыг ч тойроогүй. Бидний сор болсон сэхээтнүүд, алтан ургийн язгууртнууд, улс төрийн зүтгэлтнүүдийг хэлмэгдүүлж буудан хороосон. Пастернакийн "Доктор Живаго", Солженцыний "Иван Денисовичийн нэг өдөр", Айн Рэндийн "Бид амьд хүмүүс", Рыбаковын "Арбатын хүүхдүүд" зэрэг зохиолууд ЗХУ дахь энэ үеийн харгислалыг тод томруун дүрсэлсэн байдаг.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ОХУ-тай 1993 онд байгуулсан хэлэлцээрт түүхийн асуудлыг сөхөхгүй, түүхийн хариуцлагыг ОХУ-аас нэхэхгүй гэсэн агуулга бүхий заалт оржээ. Тиймээс энэ нь олон улсын эрх зүйн хувьд шийдэгдсэн асуудал. Гэвч монголчууд бидний зүрх сэтгэлд одоо ч мартаж үл болох эмзэг түүх.

Ерөнхий сайд Амар 1941 оны 7-р сарын 10-нд ЗХУ-ын шүүх дээр цаазын ял сонсоод хэлсэн үгэндээ "БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яахаараа ЗХУ-ын шүүх шүүдэг билээ. Том гүрэн жижиг улсыг эзэрхийлэхдээ удирдагчдыг нь баривчилдаг нь дандаа тохиолддог явдал. Зөвлөлт Холбоот улс Монголыг тусгаар улс гэж байгаа ч хэрэг дээрээ мөн л ингэж хандаж байдгийн бодит жишээ нь би өөрөө болоод байна. Би Оросын ард түмнийг хүндэтгэдэг. Харин тэднийг мунхруулж, дарлаж буй улаан коммунистуудад дургүй."

Бид хэлмэгдэгсдийн эрсэдсэн амь, халуун эх оронч сэтгэлийг марталгүй сэтгэлдээ тээж явах ёстой" гэжээ.

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр ТТХГ-ын ажилтан осолд орж хүнд гэмтсэнийг нууцалжээ
Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр ТТХГ-ын ажилтан осолд орж хүнд гэмтсэнийг нууцалжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.