Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдаас 600 сая төгрөгийн авлагатай ТЕГ-ын дарга Д.Заяабал гэж хэн бэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 42 секунд

Сүхбаатар дүүрэг, “Хангай хотхон”-ы баруун талд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн гэх тодотголтой есөн давхар барилгын тендерийн асуудалд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан нэр холбогдож байлаа. Уг тендерийг ТЕГ-ын дарга Д.Заяабал Н.Баяртсайханы барилгын компанид өгсөн гэх.

Эл дуулианыг хууль хүчний байгууллагаас шалгаад эцэслэн тогтоогоогүй.

Гэвч барилга хэдийнэ баригдаад бараг дуусах шатандаа яваа. Нийт 9.3 тэрбумын өртөг бүхий эл тендерийн араас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-иас авлига авч, татварыг нь нуун дарагдуулсан хэрэг сөхөгдсөн. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э, Б нарыг АТГ-аас шалгахад тэд тасгийн дарга Б-ынхаа хамт 100 сая төгрөгийн авлига авч, хуваан авсан.

Мөн татварын актад эцсийн байдлаар гарын үсэг зурсан хүн нь тасгийн дарга Б гэж мэдүүлж.

Гэтэл байцаагч нараар нь туг тахиад тасгийн даргыг хэргээс "мулталсан" аж. Шалтгаан нь өнөөх нь Б.Заяабал даргатай холбоотой гэх шуум. Өөрөөр хэлбэл, тасгийн дарга Б нь ТЕГ-ын дарга Б.Заяабалаас "тусламж хүссэнээр” хэргээс “мултарсан” гэж гэж зарим сэтгүүлч хардан бичиж байлаа.

Яг үүний дараа иргэн Ж.Энхбат Б.Заяабал даргыг АТГ-д шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдсэн. Шалтгаанаа “Цар тахал нүүрлэж, улс орны эдийн засаг хямарч байхад Б.Заяабал дарга "Анна фээшн" компанид ажилчдынхаа хувцсыг хийлгэх, шинэчлэх зорилгоор урьдчилгаа 293 сая төгрөгийг 2021 онд шилжүүлсэн байна. Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй, хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байхад татварын газрынханд есөн давхар барилга барилаа.

Энэ бол ковид болон хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс АТГ-т шалгуулна" гэж байв.

Энэ мэт хэвлэлээр цацагдаж буй мэдээллээс үзвэл, Б.Заяабал дарга ковидын хуулийг удаа дараа зөрчсэн гэж хардахаар. Гэвч хэргийг АТГ мухарлаж шалгаад, шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн зүйлгүй. Хэдий ийм ч гэлээ, иргэн Ж.Энхбатын "дуудлагаар" АТГ-аас түүнийг дуудаж, байцаах нь цаг хугацааны асуудал болж үлдээд байна.

Хэрвээ байдал ийм дээрээ тулбал, дээрх есөн давхар барилгын асуудал ч хуулийнхны хараанд өртөхийг үгүйсгэхгүй.

Тиймээс энэ бүхнээс урьтаад АТГ-д “дуудагдсан” гэх Б.Заяабал гэж хэн бэ гэдгийг товчхон танилцуулъя.

Түүнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүн хэмээгддэг.

Үүнийг ч батлах мэт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилогдсоны дараахан Татварын ерөнхий газрын дэд даргаас тушаал дэвшсэн юм. Боловсролын хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Жорж Майсоны их сургуулийг төгссөн.

Ажлын туршлагын хувьд

1999-2000 онд УИХ-ын гишүүний туслах,

2002-2005 онд Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан,

2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга,

2009-2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга,

2010-2012 онд Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга

2012-2015 Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх

2015-2019 Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байна.

Харин хөрөнгө орлогийн хувьд жилийн нийт орлого нь 46.4 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх “ТЭГ” гэжээ.

Харин 395 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Нийт 160 сая төгрөгөөр үнэлэгдэх Land Rover, Land Rover V1 автомашинтай. Дөрвөн сая төгрөгийн үнэд хүрэх 40 хоньтой. 30 сая төгрөгийн хоёр газартай бол үнэт эдлэлгүй юм байна. Гэхдээ 22.9 сая төгрөгийн хадгаламжтай бол 600 сая төгрөгийн авлага, 23 саяын зээлтэй юм байна. "Ай Си Трэйд" компанид 1000, Эрдэнэс Таван Толгой компанид 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

ЭМЯ: 29 хүнээс коронавируст халдвар илэрлээ
ЭМЯ: 29 хүнээс коронавируст халдвар илэрлээ
 
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.