Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан ширэм“ ХХК: Алдаатай хэвлэгдэж нисэхээс буцаагдсан тагийг “ХУРД“ компанид зарсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

"Чингис хаан ОУНБ-ын траншейны таг алга болчхоод төмөр листээр орлуулж байсан. Гэтэл Хүннү хорооллын траншейны тагнууд ийм нэртэй байна" гэх мэдээлэл нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Нисэх буудлуудын траншейны таг алга болоогүй бөгөөд "Алтан ширэм" гэдэг компани энэхүү тагийг хийх ажлыг гүйцэтгэсэн талаар ИНЕГ-аас мэдээлснийг энд дарж уншина уу. Уг асуудлаар "Алтан Ширэм" ХХК-ийн ерөнхий захирал Т.Баасанжаваас тодруулахад "Манай компани нисэхийн худгийн тагийг үйлдвэрлэсэн. Тухайн үед бичиг үсгийн алдаатай 3 таг буцаагдсан юм. Манай компани бэлэн худгийн таггүй захиалгатай байх үеэр "Хурд" компани яаралтай таг хэрэгтэй байна гээд нисэхээс буцаагдсан бэлэн тагийг авч явсан. Энэ үйл явдал 4,5 жилийн өмнө болсон" гэв.

ИНЕГ: Манай нисэх буудлуудаас траншейны таг АЛГА БОЛООГҮЙ
ИНЕГ: Манай нисэх буудлуудаас траншейны таг АЛГА БОЛООГҮЙ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.