Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: У.Хүрэлсүх өөртөө эрх мэдэл хураадаг бус ард түмнээ хүндэлдэг Ерөнхийлөгч байж чадна гэж хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 54 секунд

Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар "Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль" сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн Т.Дорхандхандтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа.

-Парламентад суудалтай болон бусад намууд парламентын тогтолцоотой холбоотой асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Өнөөдрийн уулзалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Ман олон намын удирдлагууд ирж уулзлаа. Энэ удаагийнх хоёр дахь хэлэлцүүлэг. Улстөрийн намууд өмнөх зүйлээ давтаж хэлж байна. Одоо л өөрчлөхгүй бол болохгүй нь, үйлдэл хийхгүй бол хоцорлоо гэж. Бидний зүгээс УИХ-д шаардлага хүргүүлсэн. Миний хувьд энэ долоо хоногоос эхлэн Үндсэн хууль өөрчлүүлэх процессийг эхлүүлнэ. Бүх гишүүд дээр орж гуйна. С.Одонтуяа гишүүн хамгийн түрүүнд гарын үсгээ зурах байх. АН-хан дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. МАН-ынхны хувьд дэмжихээ илэрхийлсэн. Гагцхүү өөрчлөлтийг цаашид ажил хэрэг болгохын тулд намын удирдлагуудаа хардаг юм билээ. Хэрвээ та бүхэн анзаарсан бол намрын чуулганы хаалтын үеэр би шууд асуусан. Хүсвэл бичлэгийг нь авч үзээрэй. “Эрх барьж байгаа намын даргаа та сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Цомхон төртэй болж, хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх энэ реформыг хийх итгэл үнэмшил танд байна уу” гэж асуусан. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд “Энэ ажлыг би дэмжинэ. Хатуу байр суурьтай байгаа” гэж хариулсан. Мөн Цагаан сарын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намуудын удирдлагуудыг хүлээж авч уулзсан. Ингэхдээ “Намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Одоо намаа төлөөлөхгүй. Бүх улстөрийн намуудыг би төлөөлөх болно. Монгол Улсын эв нэгдлийг хангах үүргээ биелүүлнэ” гэж хэлсэн. Тэгэхэд би “Та өөртөө эрх мэдэл нэмдэг биш ард түмэндээ өгч чаддаг. Парламентын эрх мэдлийг бэрхжүүлж чадах Ерөнхийлөгч байж чадах уу” гэж асуусан. Тэгэхэд “Би чадна. Энэ ажлыг дэмжинэ” гэсэн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар ч гэсэн санал нэгдсэн. Энэ асуудлыг шийдве гэхээр зарим нь Үндсэн хуулиа өөрчлөх ёстой, зарим нь Үндсэн хуулийн Цэцэд хандах ёстой гэдэг байдлаар хандсан. Тиймээс Төв талбай дээр тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулсан.

Энэ бол ирээдүй хойчдоо ямар ирээдүй үлдээх вэ гэдгийг шийдэх асуудал. 30 жилийн өмнө ардчиллын салхийг сэвэлзүүлж, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн. Бүх нийтээрээ дэмжсэн. Гэтэл өнөөдөр энэ бүхэн өөр болчихлоо. Хамгийн том ажил олгогч нь төр. Хамгийн том бизнес эрхлэгч нь төр, төр, төр... гээд цааш үргэлжилж байна. Ингэж болохгүй ээ. Тиймээс өөрчлөхийн тулд шинэчлээд сайжруулах ёстой. Энэ ч утгаараа ард түмэнтэй уулзлаа. Яг үнэндээ 76-гийн тоог яагаад нэмэх гээд байгааг ойлгохгүй байна. Тайлбарлаад хэлээд өгөхөөр дэмжиж байна. Бүр найз нөхөд, гэр бүлдээ хэлж ойлгуулъя гэж байна. Эхний байдлаар 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Үүрэг нь эрх барьж байгаа намд байна. Учир нь парламентын 57 гишүүн гар өргөж дэмжих ёстой. Энэ утгаараа МАН-аас их зүйл хамаарна. Ялангуяа, ОХУ-Украины дайн дэгдсэн энэ цаг үед ардчиллаа бэхжүүлэх ёстой.

-Тогтолцооны өөрчлөлт дээр гол яригдаж байгаа өнцөг нь холимог тогтолцоо. Холимог тогтоцоонд ч гэсэн давуу болон сул тал бий. Дээр нь Ерөнхийлөгчийг бүх ард түмний дундаас сонгох ёсгүй гэдгээс эхлээд ерөнхий зүйл яригдаж байна лээ. Энэ тал дээр?

-Манай шаардлага бол тов тодорхой 10 шаардлага байгаа. Цаана нь судалгаа хийсэн. Үүнийг үзэх юм бол иүү тодорхой болох байх. Холимог тогтолцооны хувьд дэлхийн хөгжиж байгаа бүх улс орнуудын хэрэглэж байгаа тогтолцоо.

Парламентын ахмад гишүүд хэлж байна. 1992 оны тогтолцоо нь өөрөө холимог байсан юм. Тэгж байж Үндсэн хуулиа батлуулсан. Юмаа мэдэж яриарай гээд хэлж байгаа биз дээ. Тэгэхээр сайн тал байна уу, байна. Муу тал ч ялгаагүй. Дараагийн нэг асуудал нь намын жагсаалтын цаана үл бүтэх нөхдүүд ороод ирнэ гэдэг болгоомжлол бий. Тэгвэл тэр намыг нь л сонгохоо больчих. Хамгийн гол нь 76 жижиг тойрог бус Монгол гэсэн нэгдсэн нэг том тойрог байя. Хамгийн гол нь гарч ирсэн гишүүд нь тойрог ярих бус улсын хөгжлийнхөө асуудалд анхаарал хандуулдаг, зөв шийдвэр гаргахын төлөө хичээдэг байх ёстой.

-Үндсэн хуульд хэдхэн жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэтэл дахиад нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэдэг акцыг та манайлж байна. Уг нь эцэг хуулиндаа ойр ойрхон гар хүрэх юм бол анхны концевфоо алддаг гэдэг юм билээ. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

- Цаг үе өөрчлөгдөж байна. Магадгүй 10 жилийн дараа өнөөгийн энэ тогтолцоо хоцрогдоно. Үүнийг хүн бүр хэлж байна. АНУ түүхэндээ 60 удаа Үндсэн хуулиа өөрчилсөн. Өөрчлөх ч гэж дээ, шинэчилсэн. Том газар нутагтай, олон сая хүн амтай. Гэтэл манайх хэдэн хүн амтай билээ. Тийм байж дэлхийн том улс орнууд шиг өөрсдийгөө жиших юм бол том алдаа болно. Тиймээс л суурь тогтолцоогоо шинэчлэх ёстой гэж байгаа юм.

С.Одонтуяа: АН-ынхан ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа
С.Одонтуяа: АН-ынхан ч сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа
 
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хаалттай хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.