Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сануулганы цаана нуугдсан нууц хөзөр нь Л.Эрдэнэчимэгийн төсөл байв уу

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Цагтаа УИХ-ын гишүүнээр заларч, Төрийн ордонд гунхаж явсан бүсгүйчүүдийн нэг нь "Монос"-ын Л.Эрдэнэчимэг. Гэвч нэг л өглөө хажуу бөөрнөөс нь салахгүй шахуу явсан найз гэх эмэгтэй нь урваж, шарван гөлөмцүү ярьсан бичлэгийг нь олон нийтэд алдсан. Ингэж л төрийн түшээгээс төрхөмдөө буцсан Л.Эрдэнэчимэг өдгөө цэцэг, ногоо тарьсан шигээ амар жимэр аж төрж байна.

Тэгвэл төрийн тэргүүн У.Хүрэлсүх түүний “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцжээ. Тус компани Голланд загварын 18 мянган м2 хүлэмжийг 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байгуулсан байна. Тус хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.

Өдөр бүр 2-4 тн улаан лооль, өргөст хэмхийг "Барс зах" болон "Е-март", "Номин", "Сансар" зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг гэдгээ тус компанийн захирал Л.Эрдэнэчимэг танилцуулаад өндөр хүүтэй зээл, хүлэмжийн чиглэлийн мэргэжилтэн дутмаг зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулдаг тухайгаа хэлсэн юм. Тэрбээр "50 га талбайд шаардлага хангасан хүлэмж барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай. Уг нь урт хугацаатай, хүү багатай зээл авбал нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангаж, орон нутагт нийлүүлэх бүрэн боломжтой" болно гэдгийг ам бардам хэлсэн.

Үүний хариуд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголчууд тэрдундаа Улаанбаатар хотын иргэд нарийн ногооны хэрэгцээгээ импортоор хангаж байна. Энэ бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд нэн чухал шаардлагатай төсөл байна. Албаныхан анхаарах биз ээ" гэлээ.

Эндээс үзвэл, Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хүнсний аюулгүй байдалд гойд анхаарч, шаардлагатай зарим төсөл хөтөлбөрийг заавал дэмжих, УИХ, Засгийн газрын гишүүд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахыг хатуу сануулсан байдаг юм.

Тэгвэл түүний эл хатуухан сануулганы цаана улс орны эдийн засагт томоохон дэмжлэг болж, цаашлаад иргэдийн хүнсний хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний аюулгүй байдлын шатлалыг ахиулах энэ мэт нууц хөзөр байсан юм байна. Тиймдээ ч экс гишүүн Л.Эрдэнэчимэгийн хүлэмжээр зочилж, олны анхаарлыг түүн рүү чиглүүлэх шиг болов.

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН дэмжиж байна
С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН дэмжиж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.