Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улиастайд автобус, том оврын машин мөргөлдсөний улмаас жолооч амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 32 секунд

No description available.Өнөөдөр /2022.05.15/ 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг дэвсгэр 23-р хороо, Улиастай руу эргэх зам дээр автобус, том оврын машин мөргөлдсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тодруулбал, Daewoo маркийн автобустай Улиастайн уулзвараас хойш 200 метр орчим зайд Киа бонго маркийн ачааны автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Киа бонго маркийн автомашины жолоочийн амь нас хохирчээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг судалж, мөрдлөг болгон өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох талаар дараах зөвлөмжийг албаныхан өгч байна.

Үүнд:

-Дүрмээр тогтоосон хурдны дээд хязгаараас хэтрүүлэхгүй замын нөхцөл байдалд тохируулан хурдыг сонгох,

-Эгнээ байраа зөв сонгох, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх;

-Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

-Гар утас ашиглахгүй байх;

-Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцуулав
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний хөтөлбөрийн талаар танилцуулав
 
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.