Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БХБЯ: Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлаар байнгын ажиллагаатай ажлын хэсэг байгуулахаар болжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын яам, ШӨХТГ болон холбогдох газар хэлтсийн албан хаагчид багтах аж.

Өчигдөр ажлын хэсгийг байгуулах чиглэлд холбогдох албаныхан санал солилцсон ба зах зээлд зохиомлоор дотоодын болон импортын барилгын материалын үнийг өсгөх, монополь байдлаар зах зээлийн үнийг хэт өндөр тогтоох, тонн жин, чанар стандартаа хангахгүй барилгын материалыг зах зээлд хэт ит ашиг олох зорилгоор худалдан борлуулах, хэрэглэгчийн эрх, ашгийг хохироох гэх мэт асуудлуудын хүрээнд байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг ажиллах юм.

Мөн Барилгын материалын нэгдсэн мэдээллийн сангийн хүрээнд хийгдэх барилгын материалын үнийн судалгааг хамтарч олон нийтэд ил тод нээлттэй болгох ажлуудыг зохион байгуулах аж.

Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулж, явган зорчигчийн хүлээлтийн хугацааг багасгана
Төв шуудангийн уулзварын гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулж, явган зорчигчийн хүлээлтийн хугацааг багасгана
 
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.