Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадын тагнуул хэмээн буруутгагдаад буй Ч.Мөнхбаярыг өнөөдөр шүүнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас дайчлан баривчилсан. Түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх юм.

Түүний өмгөөлөгч Г.Баасан "ТЕГ-аас хийсэн мэдээлэл нь Ч.Мөнхбаярыг ял авах мэтээр харагдуулах нийгмийн уур амьсгалыг зориудаар бүрдүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11-д заасан шүүхийн шийдвэр гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэх заалтыг санаатайгаар зөрчсөн. Үйлдэл дээрээ барьсан гэх боловч эрүүгийн тухай хуульд зааснаар баричвлаагүй. Яллагдагчаар татаагүй. Тагнуулын байгууллагаас гадаадын байгууллага гэдгээ нотлоогүй. Нотлогдоогүй мэдээлэл тарааж, Ч.Мөнхбаярыг яллана гэж заналхийлж, тагнуулын байгууллага өөртөө давуу байдал үүсгэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19 дүгээр бүлэгт Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хамрагддаг. Иргэн Ч.Мөнхбаяр нь үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй, Монгол бичиг, хэл соёлоо хамгаалах үзэл санааны төлөө дуу хоолойгоо илэрхийлдгийг бүх хүн мэднэ. Нотлох баримт нь хангалттай бус байхад иргэнээ тагнуул гэж нийгэмд цацаж байгаа нь захиалгат хэлмэгдүүлэлт гэж хэлэхэд хүргэж байна.

Ч.Мөнхбаяр нь гадны тагнуул гэдгээ огт мэдээгүй ч яллагдагчаар татагдаж байгаа нь ганц түүнд тохиолдож буй асуудал биш юм. Түүнийг 200 сая төгрөг авсан гэж ор үндэсгүй гүтгэсэн. Иймд Ч.Мөнхбаярын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ТЕГ, УЕПГ-т хүсэлтээ хүргүүлсэн" гэх мэдээллийг өгч байсан билээ.

М.Тулгат: Монгол Улс Х.Баттулга гэх эрх “хүүхэдтэй“ болчихлоо
М.Тулгат: Монгол Улс Х.Баттулга гэх эрх “хүүхэдтэй“ болчихлоо
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.