Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд нэг жил гэрээгээр ажиллаж болно гэх заалтыг ДЭМЖЭЭГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗГ-аас өргөн барьсан. Энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад байсан. Улмаар МАН-ын бүлэг өнөөдөр хэлэлцээд хуулийн 34 дүгээр зүйлийг 3.13 дахь заалтыг өөрчилвөл УИХ-д дэмжинэ гэж байгаа. Ажлын хэсэг байгуулсан.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь дөрвөн том өөрчлөлтийг тусгасан. Гишүүдийн зүгээс шалгалт өгөөгүй иргэн төрийн албанд нэг жилийн хугацаатай гэрээгээр ажиллаж болно. Мөн НҮБ болон Олон Улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс шууд төрийн албанд гэрээгээр ажиллаж болно гэсэн заалтуудыг нэлээн шүүмжилсэн. Тиймээс дэмжихгүй гэдэг саналд нэгдэж, ажлын хэсэг байгуулсан.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан 2015 оны хувьчлалын тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал байгаа. Тодруулбал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох асуудал. Үүнийг хэлэлцэх нь зүйтэй. Улмаар ажлын хэсэг байгуулах нь зөв гэж үзсэн" гэлээ.

С.Одонтуяа: Монгол Улс өрийн хавханд орсон орнуудын тоонд багтсан байгаа шүү
С.Одонтуяа: Монгол Улс өрийн хавханд орсон орнуудын тоонд багтсан байгаа шүү
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.