Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Доромжлохоо гутаах гэдэг агуулгаар оруулж ирвэл Эрүүгийн гэмт хэрэг биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд "ДОРОМЖЛОХ" заалт орж буй талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр "Доромжлох гээд заалт нэмэгдэж байна. Хувь гишүүний хувьд энэ заалт гэмт хэрэгт орох уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Учир нь гутаан доромжлох гэдэг үгийг бид нэг утгаар хэрэглэдэг. Тэгэхээр гутаах гэдэг нь дэлхий дахинд тогтсон ойлголт. Иргэн нэр төрөө гутаагдсан гэж үзвэл иргэний журмаар шүүхээр хамгаалуулдаг. Энэ бол гэмт хэрэгт тооцогдохгүй.

Доромжлох заалтыг оруулж ирчихээд дотор нь гутаахыг биччихсэн байна. Гутаах гэдэг агуулгаар явбал энэ эрүүгийн гэмт хэрэг биш. Гутаах гэдэг нь үнэн байж болно. Гүтгэлэг гэдэг нь худлаа зүйлийг хэлнэ. Гутаана гэдэг нь үнэн байх нь хамаагүй. Хувь хүний нэр төр, алдар хүндийг гутааж буй асуудал" хэмээлээ.

“ТНБД нарт тавигдах шаардлагад ажилласан жил 16 байсныг 12 болгож бууруулсан“
“ТНБД нарт тавигдах шаардлагад ажилласан жил 16 байсныг 12 болгож бууруулсан“
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.