Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Буянтогтох: Нэг хүүхэд өвчний улмаас гэртээ нас барсан, биеийн тамирын хичээлтэй холбоогүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Амны хаалттай хичээлдээ суусан, биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орсон хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл уг асуудалд БШУЯ-наас албан ёсоор мэдээлэл өглөө.

Нийслэлийн боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтох "Бид бүх сургуулиуд руу холбогдож, мэдээлэл авсан. Нийслэлийн нэр бүхий нэг сургуульд нэг хүүхэд биеийн тамирын хичээлд орохынхоо өмнө бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна лээ. Эцэг эх нь яаралтай сургууль дээр очиж, камер шүүж, гадны нөлөөгүй, масктай байсан зүйл илрээгүй. Тиймээс эцэг эх нь хүүхдээ эмчлүүлээд эмнэлэгт байгаа.

Мөн биеийн тамирын хичээлд амны хаалттай орсон хүүхэд нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тавдугаар сарын 13-нд тус сургуулийн хүүхэд гэртээ тодорхой өвчний улмаас нас барсан гэсэн тохиолдол гарсан. Энэ нь сургуулийн үйл ажиллагаатай огт холбоогүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс хойш биеийн тамирын хичээлд амны хаалт зүүхгүй байгаа.

Нас барсан хүүхдийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага шалгаж, дүгнэлт гаргана. Биеийн тамирын хичээлд амны хаалттай орсноос болоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Биеийн тамирын хичээлд амны хаалттай ороогүй.

Хүүхэд орой унтаад өглөө сэрээгүй гэдэг мэдээллийг ар гэрийнхэн нь зүгээс өгсөн" гэлээ.

ШУУД: Нэг хүүхэд биеийн тамирын хичээлд орохынхоо өмнө бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн
ШУУД: Нэг хүүхэд биеийн тамирын хичээлд орохынхоо өмнө бэртэж, гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.