Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Наранбаатар: “Петро Чайна Дачин Дамсаг“ ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монгол Улсад хохиролтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Аливаа гэрээ хоёр талын эрх ашгийг хоёуланг нь хангасан, хоёр талдаа ашигтай, хуульд нийцсэн байх ёстой. Гэтэл "Петро Чайна Дачин Дамсаг" ХХК-тай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ нь гэрээний үндсэн зарчмыг зөрчсөн. Олон хуулийн заалтыг зөрчиж байгуулагдсан. Одоо байгаа цаг үетэйгээ нийцээгүй. Монгол Улсад эсрэгээрээ хор хохиролтой, гэрээлэгч талдаа давуу тал олгосон, илүү ашигтайгаар хийгдсэн гэрээ. Тиймээс энэ гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх, гэрээнээс хүртэх Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний үр ашгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай" гэлээ.

“Автомашингүй өдөр“ автозамыг хаагуур хаах вэ
“Автомашингүй өдөр“ автозамыг хаагуур хаах вэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.