Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИЧЛЭГ: Хүүхдийн баярыг ХАЙРТАЙ ЖҮЖИГЧИДТЭЙГЭЭ өнгөрүүлцгээе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

No description available.Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн баярыг нийтээр тэмдэглээгүй. Тэгвэл энэ жилийн хувьд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэхээр болоод буй. Эл өдрүүдэд хүүхэд багачууддаа барихаар "Эмоци" продакшн, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид болон "Diamond" циркийн шилдэг уран бүтээлчид бэлтгэл ажилдаа оржээ.

Тодруулбал, "Троллууд циркийн ертөнцөөр" шоу тоглолт тавдугаар сарын 31-нээс эхлэн гурав хоногийн турш хүүхэд багачуудад хүрэх бөгөөд бүх насныхан үзэх бүрэн боломжтой юм. Шоу тоглолтыг очиж тухлан үзсэнээр баярын өдрөө хайртай уран бүтээлчид болох эгдүүтэй Жерри, үзэсгэлэнт Немо, “Эмоци“, “Мөрөөдлийн театр“-ынхантай өнгөрүүлэх боломжтой. Мөн манай улсад түр ирээд буй гадаадын Циркийн уран бүтээлчидтэй бас уулзах юм.

Тоглолт Монгол бөхийн өргөөнд 90 минут үргэлжилнэ.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/1236/ захиалвал 19001950 Үнэгүй хүргэх аж.

Мөн байгууллага, ААН-үүд ажилчдынхаа хүүхдийг баярлуулахдаа тасалбарыг бөөнөөр нь захиалах боломжтойг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Уран бүтээлчдийн бэлтгэл ажлыг сурвалжилснаа та бүхэнд хүргэе.

Т.Доржханд: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэдэн том банкуудад үйлчилдэгээ болох хэрэгтэй
Т.Доржханд: Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэдэн том банкуудад үйлчилдэгээ болох хэрэгтэй
 
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж  байна
Н.Энхбаяр: Эрх баригчид өөрсдөө хуулиа зөрчиж, эдийн засгаа сүйрүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.