Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хар сарнай“ хамтлагийн Маадайгийн компанийг 5 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өндөржүүлсэн бэлэн байдал буюу хөл хорионы дэглэмийн үеэр цаг хэтрүүлэн ажилласан компанид цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оноожээ. Тодруулбал, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалын эзэмшлийн "Нэкст стар" компанийн караоке нь Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т заасан "Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цэрээ, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсвэл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуулийн этгээдийг 5 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх заалтын дагуу арга хэмжээ авахуулсан байна.

Тодруулбал, тус компанийг 5 сая төгрөгөөр торгожээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ЗГ: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЗГ: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.