Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Жон Ун бурхны оронд, хэрэгт дуртай ард түмэн

Огноо
Унших
14 минут 27 секунд

Face.mn сайтын мэдээнээс хойш Хойд Солонгосын удирдагч Ким Жо Ун нас барсан гэх явдлын талаар 317 удаа жиргэжээ. 


Сүүлийн хэдэн өдөр Монголчуудын дунд сошиал медиагаар “Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жо Ун нас барлаа” гэсэн хуурамч мэдээ тарлаа. Нью Йорк Таймс сонины мэдээнээс үзэхэд энэхүү хуурамч мэдээ тарах үндэс суурь нь Ким Жо Ун дөрөвдүгээр сарын 15-д өвөөгийнхөө төрсөн өдрийг тэмдэглэх үйл ажиллагаанд очоогүйгээс үүдэлтэй аж. Тэрбээр жил бүр Кумсусан бунханд болдог уг арга хэмжээг огт алгасахгүй очиж, өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэтэл энэ удаа очоогүй нь цуу яриа гарах шалтаг болсон байна. Төрсөн өдрийн баяр дээр Хойд Солонгосын удирдагч харагдаагүй тухайд Сөүлд төвтэй Daily NK мэдээний сайтад бичсэний дараахан хөөрхий Ким дөрөвдүгээр сарын 12-нд зүрхний хагалгаанд ороод эдгэрч байгаа гэсэн мэдээ таржээ. Үүгээр ч зогсохгүй, удирдагч Пхеньяны ойролцоох Мохян уулын хормойд байна гэв. Daily NK нь хойд Солонгосын өлсгөлөн, үер гэх мэт баталгаагүй мэдээ түгээдэг мэдээллийн сайт хэмээн Нью Йорк Таймс тайлбарлажээ.

Я.БОРЧУЛУУН  


Бусад нийтлэлүүд унших:


Тун удалгүй Өмнөд Солонгосын албаны ажилтнууд энэ мэдээний үнэн худлыг шалгаж эхэлсэн байна. Мэдээ хуурамч гэдгийг тайлбарлах ородлого хийсэн боловч, зогсоох аргагүй болсон байв. Хойд Солонгос ч бас удирдагчаа амьд сэрүүн байгааг нь мэдэгдэх оролдлого хийж, Кубын ерөнхийлөгчид төрсөн өдрийн бэлэг илгээсэн тухай мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 22-нд YouTube-d “Ким Жо Ун нас барлаа” гэсэн мэдээ таржээ. Олон эх сурвалжаас авсан мэдээнээс үзэхэд энэ нь батлагдлаа гэсэн утга агуулгатай, залуухан бүсгүйн яриатай видео Интернэт, сошиал медиагаар тарсныг Фэйсбүүк хуурамч мэдээ гэдгийг нь тодруулсан байна. #KIMJONGUNDEAD гэдэг таг бүхий 39,600 жиргээ таржээ.

Хойд Солонгосын удирдагчийн талаар тарсан хуурамч мэдээ Монголчуудын дунд ч тодорхой хэмжээгээр түглээ. Дөрөвдүгээр сарын 18-аас хойш “Ким Жо Ун” гэдэг үгс дурдагдсан 317 жиргээ Интернэтээр түгжээ. Face.mn хэмээх сайтын жиргээний хаягаар тарсан дараах мэдээг 12 хүн цааш жиргэсэн байна:
@face__mn: CNN: Ким Чен Ун хүнд өвчтэй байна. BBC: Ким Жон Ун тархи үхэжсэн байна. Ройтерс: Ким Жон Ун зүгээр байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны талаар зөрүүтэй мэдээлэлтэй байна.

Жиргээнд энэ талаар нэлээд монгол хэл дээр өргөн хүрээтэй яриа өрнөжээ. Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэнд, үхэлд хүргэсэн өвчний шалтгааны тухай олон хүн жиргээндээ дурдсанаас:

  • Хойд Coлонгосын удирдагч Ким Жон Ун хорвоог орхижээ.
  • Хойд Солонгосын удирдагч КИМ ЖОН УН тархины хагалгааны улмаас нас барж дээ. Түүний дүү болох КИМ ЁО ЖОНГ нь улсыг удирдана.
  • Ким Жон Ун 36 насандаа таалал төгсөв. Энэ мэдээ 15 минутын өмнө хэвлэгдсэн бөгөөд мэс засал амжилтгүй болж, тархи нь нас баржээ.
  • Ким Жон тамхи хэтрүүлэн татдаг, илүүдэл жин ихтэйн улмаас 4-р сарын 12-ны өдөр зүрх судасны хагалгаанд орсон бөгөөд одоогоор түүний бие ямар байгааг мэдээллээгүй байгаа гэнэ.
  • 80-ад оныхноос хамгийн амжилттай явж байгаа ким жон ун маань комманд орсон байгаа бололтой.
  • Ким Жон Ун ч ер нь эвгүйдсэн болтой. Дараагийн удирдагч нь л гайгүй хүн байж ард иргэдээ бодоосой билээ...
  • Ким Жон Ун энэ сарын 11нд хамгийн сүүлд төв тв гээрээ гарсан. 15нд болсон өвөөгийнхөө мэндэлсний ойд оролцоогүй. Тэрээр 2014 онд 1 сарын хугацаанд олны өмнө гараагүй. тэгэхэд шагайндаа мэс засалд орсон бсан. Өмнөд Со,АНУын тагнуулынхан мэдээлэл авах гж бүх сувгаар ажиллаж бга гэнэ.
  • Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрх судасны хагалгаанд орсны дараа сэргэхгүй байгаа, комд орцон бололтой гж Америкийн тагнуулынхан мэдээлэл авсан гэнэ.
  • Хэрвээ энэ долоо хоногт цацагдсан мэдээнүүд үнэн бол Ким Жон Ун зүрхний хагалгаанд ороод, бие нь сайнгүй байгаа гэнэ.
  • Ким жон ун өвөг Ким ир сены төрсөн өдрөөр гарч ирээгүйг гадны хэвлэлүүд коронагаар өвдсөн эсүл зугтсан гд олон таамаг дэвшүүлж бх шиг бна.
  • Хөл нь шалбарах төдийд л мэс засалд орж олны өмнө гарч ирэхгүй ямбалдаг Ким Жон Ун. Унтаад сэрэх төдийд нь л Ким үхчихлээ гэж сенсацлах Америк, Өмнөд Солонгосын хэвлэлүүд. Таар ч дээ золигнууд. Ким зүв зүгээр тансаглаад хэвтэж байгаа гэдэгт 110% итгэлтэй байна.
  • Ким Жон Ун мэс засал хийлгээд хүнд байгаа тухай нэг албаны хүний мэдээг АНУ судалж байна.

Энэ мэдээнд итгээгүй нэг хэсэг хүмүүс хуурамч мэдээ дэгдээд байна гэж жиргэснээс:

  • КИМ ЖОН УН нээрээ нас барсан юмуу?
  • Ким Жон Ун нас барсан гэсэн шуум яваад байна. Үнэн үү?
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нас барсан уу Ким Жон Уны биеийн байдал муу байгаа, зүрхний хагалгаанд орсон, нас барсан гэсэн мэдээлэл гарах болсон.
  • Ким Жон Ун нас барвал хамгийн түрүүнд гаргаж ирэх нь Өмнөд Солонгос. Солонгост ямар ч чимээ сураг алга. Тэгэхээр нас барсан нь худлаа л болж таараад байна даа.
  • Ким Жон Ун зүгээр гэж байна шүү.
  • Х.Солонгосын удирдагч Ким Жон Ун хэд хоногийн өмнө мэс заслын дараа дараа бие нь хүнд байна гэж цуурхал дэгдсэн.Гэвч АНУ-ын мэдээллийн эх сурвалж түүнийг нэг жуулчны амралтын газар явж байна гэж мэдээлэв.
  • Ким Жон Ун дарга амьд. Мань эр далай эрэг дээр явж байна гэж The Brisbane times, The Sydney Morning Herald мэдээллэв. Битгий худлаа мэдээ тавиад бай гээд загнажийшүү та нарыг!
  • Японы сувгаар л лав Ким Жон Ун нас барсан гэж ярихгүй байна хэрвээ нас барсан бол хамгийн түрүүнд мэдээлэх хүмүүс
  • Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ны талаар хуурамч мэдээ тарж байгаа Fake news #гэнээ
  • АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны орлогч дарга Жон Хайтен: "Ким Жон Ун цөмийн болон зэвсэгт хүчнээ удирдахаа больсон тухай мэдээлэл аваагүй байна" гэжээ.
  • Ардчилсан Солонгосын удирдагч Ким Жон Ун нь 2020.04.24 ны өглөөний 06 цагт чихрийн шижингийн улмаас зүрхний титэм судасны нарийслийн улмаас нас барсан талаар мэдээлэл одоогоор алга байна.
  • Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын Өвөөгийнх нь мэндэлсний ойд илгээсэн нот бичгийн хариуд баярын цахилгаан илгээсэн байна

Хошигнол болгосон нь:

  • Хойд солонгос улсын ерөнхийлөгч Ким Жон Ун одоохондоо үхчихээгүй байгаа шүү гээд цонхоороо далласан гэж байна (16 хүн дамжуулан жиргэжээ).
  • Ким Жон Ун ч моодноос гарч дээ. Ковид19-гүй байсан бол навсайтлаа унах бсн биз.
  • Кобе үхчээд бхад Ким Жон Ун хэн юм бэ...
  • Ким Жон Ун удирдагч үхсэн нь тодорхой болж батлагдвал энэ 2020 он ч ёстой жинхэнэ утгаараа түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдэх онцгой жил болж үлдэх нь.
  • Ким жон ун үхээгүй үхсэн дүр үзүүлээд хөшигний араас удирдана.
  • Ким Жон Ун утсаа авахгүй байна. Чат бичихээр сийндчээд бхын. Ямар учир байнаа.
  • Муухай хэрэгт дуртай ард түмэн шүү нээрээ. Ким Жон Ун бидэнд ямар хамаатайн!
  • Үхэж үл болно Ким Жон Ун, Мартагдашгүй Ким Жон Ун, Биелэгдэшгүй Ким Жон Ун, Хэцүү Ким Жон Ун, Сүүлчийн Ким Жон Ун, Ким Жон Ун тай ч Болоосой...
  • Ким Жон Ун-ын бие муу байгаа бол хэдэн шөлний хонь явуулчаач, бас л хөөрхөн дипломаси болох уу хэхэ, иймэрхүү халуун сэдвийг дор нь өөртөө ашигтайгаар эргүүлж нэрээ гаргах боломж тэр бүр олдохгүй шүү.
  • Ким Жон Ун үхчихвэл бараг дайн гарах бхаа.
  • Олон улсад Путин, Ким Жон Ун хоёрыг хайдаг, хэд хоног зурагтаар гарахгүй бол араас нь мөшгөөд явчдаг бичигдээгүй хууль бн ? бас Путиныг хэд хоног хайгаа биз дээ

Хойд Солонгосын ирээдүй хэрхэн өөрчлөгдөх талаар манайхан санаа зовнисноо дараах байдлаар илэрхийлжээ.

  • Одоо яах уу? 2 Солонгос нэгдэх үү? Маш том гэнэтийн цохилт Ким Жон Ун маш их бэлтгэгдсэн нэгэн байсан бол залгамж халаа хийчих хүн байхгүй байх эсхүл бас нэг нууц хүүхэд гарч ирэх үү?
  • Хэрэвзээ Ким Жон Ун төр барих боломжгүй болвол хэн түүнийг залгамжлах вэ гэсэн асуудал яригдаад эхэлжээ.
  • Ким Жон Ун нас барвал Хойд Солонгосыг хэн удирдах вэ?
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ах нь хүнд өвдсөн тул түүний төрсөн дүү Ким Ё Жон жолоодлогыг гартаа авахаар бэлтгэж бие хамгаалагчдын хамт явна.
  • Ким Жон Ун, түүний дэглэм нь бүс нутгийн аюул гэхээсээ шүдний өвчин гэж боддог ш дээ. Одоохондоо задахчихгүй, дэглэмээ сахиулж байх нь ойр хавийнхандаа ч, хэн хэндээ хэрэгтэй л гэж ойлгодог доо. Түүнийг хэн ч залгамжилдаг бай, дэглэм цаашид хэвээрээ л байна байх.

Монголын эрүүл мэндийн салбартай холбож тайлбарласан нь:

  • Хойд Солонгосын Ким Жон Ун хэдий хүнд ч эмчилгээгээ эх орондоо хийлгэжээ. Манай хэд бол гадаад яваад асуудлаа шийдчих зуршилтай. Корона вирус одоогийн байдлаас харахад Монголдоо найдаад очих эмнэлэгтэй байх, Эрүүл мэндийн салбараа сайжруулах нь чухал болохыг батлаад л байна даа.

Энэ бол хоёр Солонгосын хоорондох улс төр, үзэл суртлын зөрчилдөөнөөс улбаатай шалтгаанаар гарсан мэдээ байж болох юм. Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлыг хэрхэн даван туулах вэ гэж дэлхий нийтээр хамаг анхаарлаа хандуулж буй өнөө үед сенсаац үүсгэх хуурамч мэдээ маш олноор гарч, сошиал медиагаар хэрхэн тарж буйн ганц жишээ энэ. Хүн бүр цааш тараахдаа давс нэмсээр анхны мэдээ хэрхэн яаж хувирч, нэмэлт тайлбар, таамаглал нэмэгдсэнийг монгол хэл дээрх жиргээний агуулгаас харж болно.

Орчин үед ихэнх хүмүүс мэдээний гарчгийг хараад цааш гүйцэд уншиж шалгалгүй, анализ хийхгүй тарааж байгаа нь хуурамч, эргэлзээтэй мэдээ мэдээлэл хил хязгааргүй тарахад дөхөм болсоор байгаагийн тод томруун дүр зураг. Иймэрхүү анхаарал татам мэдээг хараад, баттай эсэхийг нь мэдэхгүйгээр цааш бусадтай хуваалцах, сошиал медиагаар тараах нь аюултай. Эргэлзэж буй бол тухайн сэдвээр мэдээллийн аль болох олон эх сурвалжаас харьцуулж унших, үзэл бодлын зөрөөтэй сувгуудын мэдээллийг тулгаж харах, олон улсын чанартай мэдээ байх тохиолдолд гадаад хэвлэлд хэрхэн мэдээлснийг үзэх, Интернэтээс хайлт хийх зэргээр шалгах нь зүйтэй. Монгол жиргээнд нэлээд олон хүн Хойд Солонгосын удирдагчийн талаарх мэдээнд эргэлзэж, шалгах оролдлого хийсэн нь сайшаалтай хэрэг. Хүн бүр эргэлзээтэй мэдээлэлд бодолтой хандаж, цааш нь тараахгүй байх нь чухал.

Я.Борчулуун

Г.Цэнгүүн: Кино урлаг бол ариусал юм
Г.Цэнгүүн: Кино урлаг бол ариусал юм
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.