Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBn style: Н.Номтойбаярын “но“-той баривчилгаа

Ангилал
Улс төр UBn style
Огноо
Унших
3 минут 7 секунд

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн пүрэв гаригт “мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ.

Түүнийг баривчилсны дараа өмгөөлөгч Н.Мандах “Прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн гэсэн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Шүүх зөвхөн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудал. Учир нь Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар СЕХ-ны тогтоол гарсан. Хэрвээ тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Шүүх үүнийг мэдсээр байж таслан сэргийлэх арга хэмжээ явууллаа" хэмээн мэдэгдсэн юм.

Н.Номтойбаяр өөрийг нь буруутгаж буй үндэслэлүүд хууль зөрчсөн хэмээгээд улстөрийн зорилгоор яллах гэж оролдож байна гэж мэдээлэхдээ дараах 3 үндэслэлийг хэлж байгаа юм.

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай холбоотой төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Энэ бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна.
  2. Мөн төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан.
  3. Намайг буруутгахад ашиглаж буй шийдвэрийг одоогийн сайд юуг нь ч өөрчлөөгүй шинээр хийсэн байна лээ. Зөвхөн он сар, гарын үсэг нь л өөр.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Монголын шүүх арай л байна даа. Хэлэх үг алга. Нэр дэвших эрхээ авсан хүн шүү дээ. Яг адилхан шийдвэр гаргасан хоёр сайд нэг нь шоронд нөгөөх нь сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байдаг. Шүүх хэний захиалгаар яваад байна аа. Шоронд байхад нь ард түмэн сонгоно доо” хэмээн жиргэж байсан.

Сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр 17:30 цагаас өмнө үнэмлэхээ гардаж авах ёстой. Хэрвээ өнөөдөр Н.Номтойбаярыг суллахгүй бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болох юм.

2020 оны 1 дүгээр сараас дуулиан тарьж эхэлсэн Н.Номтойбаярын "но"-той баривчилгааны тухай календарьчилсан хураангуй "UBN style"-ийг хүлээн авна уу. 

Хөл хорио зөрчиж, үдэшлэгт орсон Бельгийн ханхүү Ковид-19 тусчээ
Хөл хорио зөрчиж, үдэшлэгт орсон Бельгийн ханхүү Ковид-19 тусчээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.