Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх танхимаа тэтгэврийн хөгшчүүлээр бүрдүүлэх гэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд


УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Гэвч үнэмлэхүй ялалтын ард үлэмж асуудал үүсч тусгаар тогтнолын ордон тайван хонох завсаргүй байна. Учир нь Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал МАН-ын дарга, удирдлагуудын толгойны асуудал болжээ. Энэ удаагийн УИХ-д 36 хүн шинээр сонгогдсон, 32 нь магитср ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй, 31 хүн англи хэлтэй 28 хүн орос хэлтэй, 13 эмэгтэй гишүүн сонгогдсон гээд нэлээд шинэчлэгдсэн. Гэтэл энэ шинэчлэлийн салхи Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд тусахгүй шинжтэй боллоо. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Засгийн газрын танхимыг бүрдүүлэхэд ах нарын тоглолт нэлээд хүчтэй явагдаж, залуус шахагдан гарах нь нэгэнт тодорхой болжээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй хэд хэдэн хүн сайд болохоор тохироогоо хийгээд авсан нь тэтгэвэрт харих насны хөгшчүүл байна.

Тодруулбал Ч.Улаан хүнс хөдөө аж ахуйн сайд, Д.Хаянхярваа зам тээвэр хөгжлийн сайд, Д.Билэгт эрүүл мэндийн сайд, Д.Тэрбишдагва уул уурхайн сайд, Д.Оюунхорол хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ө.Энхтүвшин боловсролын сайд, Ц.Нямдорж шадар сайдаар тус тус томилогдохоор яриа тохироо нь жигдрээд явж байгаа ажээ. Мөн Д.Дамба-Очир, Н.Ганбямба нар ч сайдын бүрэлдэхүүнд орж ирэх сурагтай.

Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр ард түмний дэмжлэг авахаасаа өнгөрсөн ах нар ийнхүү сайд болж гялалзах нь тодорхой боллоо. Тэдний тоглолтыг зогсоох арга ухаан, хүч чадал МАН-ын залууст алга. Тэтгэврийн хөгшчүүлээр багаа бүрдүүлбэл У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр хол явах вэ? гэдгийг бодолцох л хэрэгтэй юм. Ах нарыг сайдаар шагнасан Засгийн газар байгуулагдвал үүнийг ард түмэн огт дэмжихгүй. Өнгөн дээрээ шинэчлэгдэж байгаа мэт боловч хөрсөн дээрээ илжрэл явагдаж байгаад ундуйцах хүмүүс МАН дотор цөөнгүй байна. Дээр дурдагдсан хүмүүсээс “үзээд өгье” гэсэн ч олон нийтийн дэмжлэг татах хүн нэг ч байхгүй. Гэвч ах нарт ээлтэй ардын намд тэдний тоглолт маш хүчтэй явагдаж сюрприз барихад бэлэн болжээ. Энэ бүхний урдаас үг хэлж, зөвийг сануулах залуус ч гэж алга.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэгэнтээ “Ах нар албан тушаалын сураг дуулахаараа жороо морь шиг гүйгээд алга болчихдог, үнэгэн шогшоо хийгээд гүйцэгддэггүй” гэж чуулганы индэр дээрээс хэлж байсан нь үнэн болж шинэ Засгийн газрын танхим өвөө эмээ нараар дүүрэх гэж байна.
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.