Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британид муур Ковид-19-өөр халдварласан анхны тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2020/08/03
Унших
1 минут 30 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.


Зургийн эх сурвалж: Pinteres

Түлхүүр мэдээлэл:

  • Их Британид коронавирусээр халдвардасан анхны амьтнаар муур бүртгэгджээ.
  • Уг муур нь эзнээсээ халдвар авсан байх магадлалтай. 
  • Муур болон түүний эзэн хоёул бүрэн эмчлэгдэж дууссан.

Их Британийн Засгийн Газрын хэвлэлийн албанаас “Долдугаар сарын 22-нд Английн Вейбриж дэх Амьтан, Ургамлын эрүүл мэндийн газарт мууранд хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа. Энэ нь Их Британид амьван Ковид-19 туссан анхны тохиолдол юм. Муур нь эзэндээ коронивирус халдаасан гэх нотолгоо байхгүй. Харин эсрэгээрээ коронавирусээр халдварласан эзэн нь муурандаа өвчин халдаасан байх магадлалтай.” хэмээн мэдээлсэн байна. 

Уг муурыг эхлээд амьтад дунд түгээмэл тохиолддог амьсгалын замын халдвар болох герпес вирусний шинжилгээнд хамруулж байсан боловч судалгааны зорилгоор давхар SARS-CoV-2 буюу коронавирусний шинжилгээнд хамруулахад хариу нь эерэг гарсан аж.

Энэхүү мэдэгдлээс хойш олон улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тэжээвэр амьтад эзэндээ коронавирус халдаах нотолгоо байхгүй ч амьтдыг аль болох гадагшаа гаргахгүй байх зөвлөгөөг өгч байгаа юм. 

Дэвсгэр мэдээлэл: Одоогийн байдлаар Их Британи улсад 304,695 хүн коронавирусний халдвар авч, 46,201 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.