Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт онгоцны ослоор нас барсан 18 хүний 4 нь хүүхэд байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Энэтхэгийн Калькут хотын нисэх буудалд газардсан Air India Express компанийн онгоц буух зурвасаасаа гарч, 10 метрийн өндөр эргээс унан, хоёр хуваагдсан байдалтай байна. Зургийн эх сурвалж: CNN


Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужид Air India Express нисэх онгоц осолдсоны улмаас 18 хүн амиа алдсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл амиа алдсан 16 зорчигчийн дунд 4 хүүхэд байсан гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Тэдгээр 16 зорчигч бүгд Кералагийн оршин суугчид байсан ба зорчигчдоос гадна онгоцны 2 нисгэгчийг оруулаад нийт 18 хүн уг ослоор нас баржээ.

Air India Express-ээс гаргасан нислэгийн манифестын дэлгэрэнгүй мэдээллээр хамгийн залуу хохирогч дөнгөж нэг настай байсан аж. Харин нас барсан хамгийн ахмад зорчигч нь 61 настай байжээ.

Хохирогчдын нэг нь коронавирусний халдвар авсан байсан гэж Кералагийн ерөнхий сайдын мэдэгдсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Осолдсон Boeing 737 нисэх онгоц нь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотоос цар тахлын улмаас гацсан иргэдээ тээвэрлэн ирж байжээ.

Эх сурвалж: CNN

Х.Үүрийнтуяа 

Иргэн Г: Тусгаарлалтын байр тоггүй, цэвэр усгүй, 00 нь эвдэрхий, орон доороос нь тамхины иш, бэлгэвч гарч ирсэн
Иргэн Г: Тусгаарлалтын байр тоггүй, цэвэр усгүй, 00 нь эвдэрхий, орон доороос нь тамхины иш, бэлгэвч гарч ирсэн
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.