Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛ УЛС МИГ-29 СӨНӨӨГЧ ОНГОЦТОЙ БОЛЛОО

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 51 секунд

ОХУ-аас манай улсад орчин үеийн цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээг энэ оны 9-р сард халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын үеэр хоёр орны батлан хамгаалахын яамны сайд нар гарын үсэг зурж баталсан. Тэгвэл энэхүү тусламжийн эхний ээлжний хоёр байлдааны МИГ-29 сөнөөгч онгоцыг Монголд Улсад хүлээлгэж өгсөн байна.

Дөрөвдүгээр үеийн МИГ-29 сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, мөн 4 тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой аж. 

Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор манай улсын батлан хамгаалах хүчин чадал нэмэгдэж, өөрийн агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, дамжин өнгөрч буй онгоцуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх зэрэг чухал ач холбогдолтой юм гэж батлан хамгаалах яамнаас мэдээллэж байгаа.

Хоёр орны цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх гэрээний дагуу манай улс нэмж 4 нэгж МИГ-29 байлдааны сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах С300 пуужингийн цогцолбор, Т-92 танк зэргийг авахаар болсон. Эдгээр цэрэг техникийн нэгжүүд орж ирснээр манай улсын батлан хамгаалах чадавхи 85-р байраас 60 хүртэл урагшилах боломжтой гэж шинжээчид дүгнэж байна.

            Сошиал сүлжээнд тайван цагт байлдааны хүнд цэрэг техник авч байгаа явдлыг шүүмжлэх үзэгдэл багагүй байна. Учир нь эдгээр байлдааны техник нэгжүүд нь ашиглалтын зардал өндөртэй бөгөөд их гүрнүүд цэргийн тусламж нэрийдлээр өндөр зардалтай тогтмол үйлчилгээ үзүүлж их хэмжээний ашиг орлогыг хөгжиж буй орнуудаас олдог гэж шинжээчид үздэг юм байна. Тухайлбал манай улсад орж ирсэн МИГ-29 сөнөөгч онгоцны нэг нэгжид инженерийн 10-15, нисгэгч 3-5 хүн бэлтгэх шаардлагатай, онгоцны шатахуун нь зөвхөн тусгай зориулалтынх бөгөөд үүнийг тогтмол ОХУ-аас авна. Сургуулилтын пуужин нь 15.0 мянган ам доллар, байлдааны агаар агаар ангиллын пуужин 100 мянган ам долларын үнэтэй буюу НАТО, АНУ-ын ижил төрлийн байлдааны сөнөөгч онгоцнуудаас 2-3 дахин ашиглалтын зардал ихтэй байдаг ажээ. Түүнчлэн сөнөөгч нэгж онгоцнуудын урсгал зардал, арчилалтын зардал тоног төхөөрөмж, сэлбэгүүдийг ОХУ-аас тогтмол авна зэрэг эдийн засгийн асуудал байдаг ажээ.

            Байлдааны 6 нэгж онгоцыг тогтмол ашиглах зардал манай улс жилд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий ч энэ нь улсын батлан хамгаалахын нууцтай холбоотой учраас олон нийтэд ил болох боломжгүй юм байна.

            Дараагийн ээлжинд манай улс пуужинг С300 цогцолборыг хүлээн авна. Энэ нь Сирийн дайнд одоо ч ашиглагдаж байгаа АНУ, НАТО-гийн толгойг өвтгөдөг маш өндөр эсэргүүцэх хүчин чадалтай пуужин цогцолбор бөгөөд нэг пуужингийн үнэ нь 1.5 сая орчим ам долларын үнэтэй байдаг аж. С300 цогцолборын хүчин чадал эдийн засгийн тооцооллын талаар бид эргэн сурвалжлах болно.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Польшийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Польшийн элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.