Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бейсэн Монгол хүн Баян-Өлгийн засаг даргыг томилж болохгүй гэв үү?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 40 секунд


Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалтай холбогдуулж АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Баян-Өлгий аймгаас сонгогдож гарч ирсэн УИХ-ын шинэхэн гишүүн Б.Бейсэн нэгэн ноцтой мэдээлэл хийлээ. Тэрээр “Хэнтийгээс сонгогдсон Ерөнхий сайд Баян-Өлгий аймгийн засаг даргыг томилох нь буруу” гэж хэлэв. Түүний хэлсэн үгний цаана үндэстнээрээ ялгарах, тусгаарлах хандлага илт цухалцаж байна гэж ордныхон шивэр авир хийлдэх боллоо. Үеийн үед Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг дарга нарыг батламжилж ирсэн. Ардчилал гарахаас өмнө бол шууд томилдог байлаа. Гэлээ гээд казак түмний өв соёлыг үгүйсгэж, дарж ирсэн түүхгүй үгүй. Мань эр УИХ-ын гишүүнээр сонгогдсоноо ойлгохгүй явна! Хаана юу хийж яваагаа мэдэхгүй байна! Гэх мэт яриа ордны хонгилоор хадав.

УИХ-ын гишүүн хэдийгээр тодорхой тойргоос сонгогддог ч  нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллахаар тангараг өргөдөг. Түүнчлэн Монгол Улс нь холбооны бус нэгдмэл улсын хувьд засаг захиргаа нь нэгдмэл байж ирсэн. Гэтэл Баян-Өлгий аймаг ганцаараа үндэстний цөөнх учир засаг даргаа өөрсдөө сонгож томилж байх бололтой. Түүний ярианаас ийм л зүйл ойлгогдож байна.

Нэр бүхий зарим гишүүд засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулиар аймаг, сумын ИТХ-д намын бүлэг байгуулахыг хязгаарлах, НИТХ-ын сонгууль гэж явуулахгүй харин дүүргийн ИТХ-аас НИТХ-ын тэргүүлэгчдийг шатлан сонгодог болох, төрийг төлөөлж буй гэдэг утгаар Ерөнхий сайд тухайн орон нутгийн засаг даргыг томилох зэрэг шинэчлэлийг хийхээр санал оруулж ирснийг Б.Бейсэн гишүүн огт дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Энэ нь бүх казак түмний санаа бодол биш байгаасай.

Сүүлийн үед Баян-Өлгий аймагт үндэстэн ястнаараа талцах, тусгаарлах Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчих асуудлууд их гарах болсон тухай асуудлыг баримтжуулж МҮОНРТ нэвтрүүлэг хийсэн. Түүнд өгүүлснээр дунд сургуульд Монгол хэлээр биш казак хэлээр хичээл ордог болсон. Гудамжны хаяг самбар, газрын нэрийг казак хэлээр тэр бүү хэл казак үсгээр нэрлэдэг болсон. Монголын ТВ, Радиог бус казактсаны ТВ, Радиогоос мэдээлэл авдаг болсон зэрэг ноцтой асуудлыг дэвшүүлсэн байдаг. Өөрийн гэсэн ёс заншил, хэл соёлтой гэдэг утгаар нь казак үндэстний өв соёлд төр засаг үеийн үед хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин хар дээр цагаанаар бичсэн Монгол Улсын хуулийг ямар ч үндэстэн, угсаатан зөрчиж нэгдмэл улсын дотор тусгаарлах бодлого явуулахыг хараад суух учиргүй. Үндэстний цөөнхийн энэ мэт асуудлыг илаашруулж Монгол Улсын хууль тогтоомжийг батлах, хэрэгжүүлэх казак түмэндээ оюун санааны манлайлал үзүүлж явах ёстой УИХ-ын гишүүн нь гэтэл манай аймгийн асуудал Ерөнхий сайдад хамаагүй ээ гээд яриад явж байна.

Байнгын асаргаа шаардлагатай 7121 ахмадуудад хүмүүнлэгийн тусламж хүргүүлэв
Байнгын асаргаа шаардлагатай 7121 ахмадуудад хүмүүнлэгийн тусламж хүргүүлэв
 
Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.