Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Ван И монгол бүсгүйн өргөн барьсан сүүнээс татгалзсан” гэх мэдээлэл ХУДАЛ

Ангилал
Мэдээллийн боловсрол
Хэзээ
2020/09/17
Унших
3 минут 45 секунд

Зургийн тайлбар: Facebook хэрэглэгч Ажиглагч Д.Энхбаатарын нийтэлсэн хуурамч мэдээлэл 48 цагийн дотор л гэхэд 1600 удаа түгээгдсэн байгаа нь хуурамч мэдээлэл хэрхэн хурдтай тархдагийн тод жишээ юм.

2020.09.17 | Улаанбаатар, Монгол - БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 9-р сарын 15, 16-нд Монгол улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайваны урилгаар албан ёсоор айлчилсан билээ. Айлчлалын үеэр цахим орчинд “Хятадын гадаад яамны сайд Ван И монгол бүсгүйн өргөн барьсан ариун цагаан сүүнээс татгалзан, хэрэггүй гэчихээд явжээ”, “Цагаан сүүгээ барьж, луухаан ямар хариу үзүүлснийг хар”, “Ван И ирээд доромжилчоод явлаа” гэх мэдээлэл тархаад байна. Хоорондоо ижил агуулга бүхий эдгээр мэдээлэл Монгол төдийгүй Хятад, Япон хэл дээр ч мөн цахим орчинд тархжээ. 

Уг пост, мэдээлэлд ашигласан зураг нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И-г Монголд айлчлах үеэр авсан зураг бөгөөд айлчлалын үеэр СҮҮ БИШ ААРУУЛ өргөн барьсан гэдгийг Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас баталгаажуулсан юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн ааруул амсаж байх үеийн зургийг хавсаргав. 2020 оны 09-р сарын 15-ны өдөр Гадаад хэргийн сайд Ван И-г угтан авахад тэрээр хар өнгийн масктай, угтаж авсан бүрэлдэхүүн ч бас цомхон байсныг та энэхүү мэдээлэлд хавсаргасан зурагнаас харах боломжтой юм. Үүнээс гадна 2018 оны 8-р сарын 23-ны өдөр айлчлах үед манай хэвлэлүүдээр мэдээлж байсан мэдээллийн цахим холбоосыг та доорх зургуудаас харна уу!


Зургийн тайлбар: 2018 оны 08-р сарын 23. Улаанбаатар хот, БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-г угтан авахад монгол бүсгүй хадаг, ааруултай мөнгөн аягатай угтан авсныг амсаж байх үеийн зураг. Зургийн эх сурвалж: Гадаад Хэргийн Яам

Зургийн тайлбар: 2018 оны 08-р сарын 23. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад айлчлах үеэр хэвлэлээр цацагдаж байсан мэдээлэл. Зургийг https://ikon.mn/n/1d72 холбоосоос авч ашиглав.

Сүүлийн үед БНХАУ болон Монгол улсын хоорондын харилцаанд сэв суулгах зорилго бүхий ХУУРАМЧ мэдээллүүд цахим орчинд идэвхтэй тархаж байгаа учраас та бүхнийг энэ төрлийн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, цахим орчинд ХУДАЛ мэдээллэл түгээхээсээ өмнө ЭХЛЭЭД БОДдог байхыг уриалж байна. #ThinkFirst!

Цахим орчинд түгээсэн ХУДАЛ мэдээлэл, вирус шиг хурдтай тархаж, ул мөр нь цахим орчинд хадгалагдаж үлддэг тул танаас ХУДАЛ мэдээллийг түгээхгүй, хуваалцахгүй байхыг хүсч байна. 

Баримт шалгасан арга: Энгийн уншигч ч шалгах боломжтой арга буюу хуурамч мэдээлэлд ашиглагдсан зургийг эхэлж, google-ийн хайлтаас зургаар нь цахим орчинд тухайн зураг хамгийн анх хэзээ нийтлэгдэж байсныг шалгах боломжтой. Тус зургийг шалгаж үзсэн цахим холбоостой та дараах линкээр орж танилцана уу!https://www.google.mn/search?hl=en-

Худал мэдээллийг түгээсэн хаягууд:


#FactCheckedByMFCC

 

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: