Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өрнүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд

Дэлхийн 180 гаруй улс уг өдрийг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг.  Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 22 дахь жилдээ “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор зохион байгуулах юм. Энэ жилийн аян нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэв. Аяны хүрээнд төрийн болон төрийн байгууллагуудыг оролцуулан улсын хэмжээнд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг өрнүүлэх аж.

Хүчирхийлэлтэй тэмцэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд эрчүүдийг ч уг аян нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй аливаа хүчирхийллийг таслан зогсооход идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил уриалав.

Хүчирхийллийн олон хэлбэр байдгаас ажлын байрны бэлгийн дарамт сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь ажлын байрандаа ямар нэгэн байдлаар дарамтад өртсөн байдаг бол 3 хүн тутмын нэг нь хохирогч болсон хэн нэгнийг мэддэг гэж хариулжээ. Энэ төрлийн хүчирхийллийн хохирогчдын 95 хувь залуу охид, эмэгтэйчүүд байдаг бөгөөд 57.6 хувь нь төрийн албанд ажилладаг гэсэн дүн ч гарчээ. Иймээс УИХ-аас Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэллээ.

2019 оны эхний арван сарын байдлаар цагдаагийн байгууллага 28 мянга 599 гэмт хэрэг бүртгэснээс 884 гэр бүлийн хүчирхийлэл байжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18 гэмт хэргээр өссөн үзүүлэлт болохыг албаны хүмүүс онцолсон юм.

АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг АТГ шалгаж эхэлжээ
АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзонг АТГ шалгаж эхэлжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.