Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр хороололд цогцолсон Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 39 секунд

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитын амны бараг л уулын оройд нэг том бүтээн байгуулалт цогцолсон. Энэ бол Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн юм. Амралтын өдрөөр ууланд гарч, салхилах шаардлага гарахад бид хотоос зайдуу явах, Богд хан уул эсвэл Чингэлтэй хайрханд авирах цөөхөн сонголт байдаг. Тэгвэл энэ онд нээгдсэн энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь иргэдэд нээлттэй, спортын орчин үеийн талбайтай гэдгээрээ онцлог. Мөн гэр хороололтой хаяа залгасан учраас тэр хавийн иргэд, хүүхэд, залуучуудад таатай сайхан байгаа нь мэдээж биз ээ. Амралтын өдрөөр энэхүү цогцолборт өнжсөн фото тэмдэглэлээ хүргэж байна.

Талбайг зарим тохиолдолд байгууллага, хамт олноороо тэмцээн, уралдаан зохион байгуулахаар түрээсэлж авдаг байна. Тэр тохиолдолд талбайн дэргэдэх ариун цэврийн өрөө, үйлчилгээний цэг нээгддэг. Харин иргэд өөрсдөө, сайн дураар ирсэн тэр өдөр ариун цэврийн өрөө цоожтой байв.

Цэцэрлэг, цогцолборыг ихэвчлэн байшин хороолол, орон сууцтай ойрхон байгуулдаг хэв маягаас Чингэлтэй дүүрэг татгалзаж чадсан байна.

"Хайрхан Хөгжлийн Төв"-ийн дэргэдэх авто зогсоолд машинаа үлдээгээд спорт цогцолборын талбай хүртэл 300 гаруй метр алхах шаардлагатай болно. Гэхдээ амсхийх, агаарт суух гэсэн хүмүүст тэр нь тийм ч бэрх асуудал биш.

Ууланд гарахад уруу газарт хүүхдүүдэд тухгүй байдаг бол энэ орчинд тэгш талбайгаар хүүхэд хүссэнээрээ гүйж, уралдаж, тоглох боломжтой юм байна.

Хөлбөмбөгийн стандарт талбай нь хиймэл зүлэгтэй. Түүнийгээ тойрсон гүйлтийн зам, дугуйн зам 400 метр үргэлжилнэ. Харин доод түвшинд сагсан бөмбөг, талбайн теннисийн тус бүр хоёр талбайтай.

Цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил сүүлийн 10 жил яригдсан бөгөөд хамгийн эхний ажил мод суулгахаас эхэлж байжээ. Энд нийт 40 мянга гаруй мод суулгаж, цэцэрлэг болгон тохижуулжээ.

Одоогоор хамгийн бага эрэлттэй нь талбайн теннисийн хоёр талбай юм. Харин хамгийн эрэлттэй нь сагсан бөмбөгийн талбай.

Хүүхэд, залуучууд ангиараа, найзуудаараа, бөмбөгөө барьж ирээд эрүүл, цэвэр агаарт уушги дүүртэл амьсгалж, идэвхтэй хөдөлгөөн хийдэг.

Хэдийгээр дээрээ авто зогсоолтой боловч
Хэдийгээр дээрээ авто зогсоолтой боловч "Хайрхан хөгжлийн төв" машин замыг хааж, орохыг хоригложээ. Гэхдээ 300 метрийн зайтай машинаа байршуулчихаад, уулын энгэр өөд алхахдаа гэр бүл, хүүхэд, залуучуудад тийм ч хэцүү биш аж.

Хэдийгээр дээрээ авто зогсоолтой боловч "Хайрхан хөгжлийн төв" машин замыг хааж, орохыг хоригложээ. Тус төв нь биеийн тамир, спортын битүү танхимтай.

Хиймэл зүлгийг цэвэр байлгахад иргэд ухамсартай хандаж, хог хаяхгүй, цэмцгэр салхилж байлаа.

Цогцолбор нь бүрэн дуусаагүй бөгөөд хоккей, уран гулгалтын битүү танхим, цанын зам, бяцхан цөөрөм, хүүхдийн тоглоомын талбайн ажил хүлээгдэж байна.

Манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэмжихэд зориулалтын, стандарт хэмжээтэй талбай чухал үүрэгтэй.

Есдүгээр сарын сүүлийн нислэг маргааш Сиатлыг зорино

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан