Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: NBA-ийн ирээдүйн од Жамал Мюррейгийн сонирхолтой баримтууд

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 22 секунд

НБЭ-ийн "зэрлэг" өрнөд бүсийн плэйоффийн хүнд хэцүү олон тоглолтод багаа манлайлан хагас шигшээ цуврал хүртэл энэ улирлын аялалаа үргэлжлүүлсэн Денвэр Наггетс багийн холбон тоглолч Жамал Мюррей энэ жилийн плэйоффд тун онцгой тоглож, ирээдүйн супер од болохоо харуулсан билээ. Тэрээр энэ плэйоффд хэд хэдэн дээд амжилтуудыг эвдэн өөрийн нэр дээр бүртгүүлсэн ба нийт 19 тоглолтод 27 оноо, 6.6 самбар, 5 дамжуулалт дунджилсан байна. Жамал Мюррейгийн фото түүхийг хүргэж байна.

Жамалын аав Рожер Мюррей түүнийг зургаан настайгаас нь эхлэн спорттой нөхөрлүүлжээ.

Тэрээр нэгдүгээр курсын оюутан болох хүртлээ гар утас барьж үзээгүй байна.

Жамал сагсан бөмбөгийн замналаа эхлэхийн өмнө Канадад байхдаа хоккейн хаалгачаар тоглодог байсан. Учир тэр тэшүүрээр гулгахдаа тун тааруу байсан бөгөөд хамгийн хөдөлгөөн багатай хэсэгт тоглох сонголтыг хийж байжээ.

Тэрбээр өвдөлт намдаах чадвараа нэмэгдүүлэхийн тулд цасан дээр гар тулж суниах дасгал хийдэг байсан. Түүний аав түүнд өвдөлт бол түр зуурынх гэдгийг ойлгуулахыг ихэд хичээдэг байж.

Жамал тоглолт бүрийн өмнө бясалгал хийдэг ба энэ тухайгаа бясалгал намайг өдийн зэрэгт хүргэсэн гэж хэлж байжээ.

Жамал нүдээ боож байгаад чөлөөт шидэлтийн бэлтгэл хийдэг байжээ. Энэхүү бэлтгэлийг хийдэг байсан шалтгаан нь мөн л түүний аавтай холбоотой.

Тэрээр кунг фу-гийн бие хамгаалах урлагт ухаангүй дуртай гэнэ. Шидэлт амжилттай болгосныхоо дараа нум харваж буй мэт үйлдэл үзүүлдэг нь кунг фу-тэй холбоотой хэмээн тайлбарлаж байжээ.

Жамал үргэлж өөрөөсөө ах, том биетэй хүүхдүүдтэй тоглохыг хүсдэг байсан ба 6 настайдаа 10 настнуудтай тоглодог байжээ. Түүний аав нь түүнийг зөвхөн сагсан бөмбөгтөө анхаарлаа хандуулаг гэсэндээ гэрийнхээ кабелийг салгаж байсан түүхтэй гэнэ.

Жамал Мюррей Тон Мейкр нар ахлах сургуульдаа нэг багт хамт тоглодог байжээ.

Б. Амарбаясгалан

 

 

 

 

 

Улаанбаатар олон улсын XII кино наадам ирэх сард болно
Улаанбаатар олон улсын XII кино наадам ирэх сард болно
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.