Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Диснейн дүрүүдтэй “хамтран амьдрагч“ залуу

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
20 минут 42 секунд

Диснейн бүтээлүүд хүн бүрийн хүүхэд насны салшгүй хэсэг билээ.  Тэгвэл Самуэл МБ нэрээр алдаршсан зураач, жүжигчин мэргэжилтэй нэгэн бага сургуулийн багш залуу Диснейн алдартай баатруудыг дууриалган зуржээ. Ингэхдээ бодит байдалтай уусган эвлүүлж, уран зөгнөл бодит байдлыг хольж хутган гайхалтай бүтээлүүд бий болгожээ.

Тэрбээр бүтээсэн зургандаа өөрийгөө Диснейн дүрүүдтэй хамт хөгжилдөж байгаагаар дүрсэлдэг нь олны анхаарлыг татах нэг шалтгаан болсон байна. Эдгээр зургийг бүтээхдээ “Photoshop” програмыг ашигладаг бөгөөд бага байхдаа хөдөлгөөнт дүрс ба live-action таалагддаг байсан тухайгаа нэгэн ярилцлаганд дурджээ.

Самуэл "Диснейн кинонуудыг үзээд надад урам зориг орж ирдэг. Би ямар зураг бүтээхийг хүсч байгаагаа мэдээд Photoshop-ийг ашиглаж, ид шид бүтээдэг. Миний аав өсвөр насандаа Photoshop худалдаж авсан бөгөөд үргэлж зургуудаа засдаг байсан. Надад тэр нь таалагдсан учраас нэг л өдөр би ямар нэг зүйл хийж үзэхээр шийдсэн" гэжээ. Самуэл энгийн дүр төрхийг бүтээхэд нэг цаг орчим хугацаа шаардагддаг бол илүү хэцүү дүрсийг бүтээхэд таван цаг зарцуулдаг болохоо хуваалцжээ. Ийнхүү Самуэл МБ уран бүтээлчийн сонирхолтой бүтээлүүдийг тайлбарын хамт хүргэж байна.

Өөрийн муур болон  The Lion King (1994) хүүхэлдэйн киноны гол дүр араатны хаан арслан Симбатай хамтдаа өглөөг угтаж буйгаар зургаа зохиомжлон бүтээжээ. Тэрбээр бүх зургаа
Өөрийн муур болон The Lion King (1994) хүүхэлдэйн киноны гол дүр араатны хаан арслан Симбатай хамтдаа өглөөг угтаж буйгаар зургаа зохиомжлон бүтээжээ. Тэрбээр бүх зургаа "Фотошоп" ашиглан бүтээдэг байна.

Beauty and the Beast (1991) хүүхэлдэйн киноны өөртөө бүрэн итгэлтэй боловч бүдүүлэг дүр болох Гастонтой хамт хөгжилтэй агшинг үзүүлжээ.

Диснейн алдартай гүнжүүд ба араатан болж хувирсан ханхүүгийн хамтаар селфи хийжээ.

Алдарт 101 гөлөгний гол баатруудтай хөгжилдөж буй агшин.

Lilo & Stitch (2002) хүүхэлдэйн киноны гол баатар сахилгагүй Стичийн хамт.

Гоо үзэсгэлэн ба араатан хүүхэлдэйн гол дүр болох араатан болж хувирсан ханхүүтэй хамт өдөр тутмын хөгжилтэй үйл явдлыг дүрслэн үзүүлсэн байна.

Энэ удаа Лило, Стийч хоёртой хамт далайн эргээр аялаж, элсээр тоглосон бололтой.

Мулан (1998) хүүхэлдэйн киноны дүрүүдтэй гэрийнхээ усан санд хөгжилджээ. 
Сонирхуулахад, Муланы тухай өгүүлэх кино 2020 онд нээлтээ хийсэн юм.
Мулан (1998) хүүхэлдэйн киноны дүрүүдтэй гэрийнхээ усан санд хөгжилджээ. Сонирхуулахад, Муланы тухай өгүүлэх кино 2020 онд нээлтээ хийсэн юм.

Диснейн нас чацуу дүрүүдийн хамт ангид хичээлээ давтаж байна. Алисэд хичээлийг нь зааж өгөхөөр харж буй бололтой.

Симба түүний хувьд бараг хамтран амьдрагч нь болжээ.

Диснейн эсрэг талын дүрүүдийн хамтаар амарч буй агшин.

Улаан хатан эртнээс л хөзөр цэргүүдээ хэлсэн бүхнийг нь биелүүлэхийг шаарддаг байсан шүүдээ.

Маугли хүүхэлдэйн зархуу баавгай түүний гэрийн ажилд тусалж буй байдал.

Санамсаргүй бэрд дуудчихсан бололтой. Одоо гурван хүсэл хэлэх үлджээ.

Мулан хүүхэлдэйн киноны чухал дүрүүдийн нэг морьдтой хөгжилдөх агшин.

Диснейн дүрүүдийн ахмадуудын хамтаар гадаа сахилж байна.

Hercules (1997) хүүхэлдэйн киноны баатарт өөрийн хүчээ үзүүлжээ.

Бэмбигийн бяцхан найз туулай лууванд үнэхээр дуртай учраас хоол болохоос өмнө идэхээр шийджээ.

Tarzan (1990). Тарзантай зөөлөн боов булаацалдаж буй хөгжилтэй агшинг үзүүлжээ.

Үнсгэлжин өглөөний цай аваад ир! гэх дуунаар очиж буй байдал.

Шадар сайд Я.Содбаатар: Өнгөрсөн өвөл бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулсан. Цаашдаа 80 хувь хүртэл бууруулна

Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг