Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхэг сонгогч: Иргэн Д.Батбаяр хорооны асуудлаа ингэж шийдүүлжээ (мультимедиа)

Огноо
Унших
7 минут 0 секунд

"Улаанбаатар ньюс" сайт "Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын хамтран хэрэгжүүлж буй "Технологиор дамжуулан мэдээлэлтэй, хүчирхэг сонгогчдыг бэлдэх нь" төслийн оролцогчдын бэлдсэн орон нутгийн сонгуулийн тухай мультимедиа нийтлэлийг цувралаар хүргэж байна. 




-​​Д.БАТБАЯР: ХҮН ЯГ ӨӨРИЙНХ НЬ ЭРХ АШИГ ХӨНДӨГДӨХ ҮЕД Л ШИЙДЭХ ГАРЦАА ХАЙЖ ЭХЭЛДЭГ ЮМ БИЛЭЭ-
 
“Иргэд өөрсдөө тэмцэж, тууштай байж чадвал үр дүнд хүрдэг” хэмээн бахархалтайгаар ярьж буй залууг Батбаяр гэдэг. ​Тэрээр өөрийн амьдардаг Сансарын 16-р байрны хажуу дахь нийтийн эзэмшлийн талбайд баригдахаар төлөвлөж байсан 12 давхар барилгын ажлыг зогсоож,  60 гаруй өрх айлын эрх ашгийг хамгаалсан юм. 

-Т.БАТБАЯР ӨӨРТ ТУЛГАМДСАН АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХИЙН ТУЛД ЯМАР ЯМАР АЛХАМ ХИЙСЭН БЭ?-

16-р байрны оршин суугчид барилга баригдахаар хашаа хатгахаас эхлэн өөрсдийн биеэр тэмцсэн төдийгүй Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна.

Энэ тухай иргэн Батбаяр хэлэхдээ “Манай оршин суугчид нар, салхи, үзэгдэх орчинг хаасан барилга бариулахгүйн тулд гар гараасаа хөтлөлцөх шахуу жагссан. Цагдаа нар биднийг барьж авч, сануулга хуудас хүртэл өгч байсан удаатай” аж.

 

​Ингээд тэдний тэмцлийн дараагийн хэлбэр нь дүүргээс нь сонгогдсон иргэдийн төлөөлөгч М.Тулгатад хандсан байна. 

-ИРГЭН БҮРТ БАТБАЯР ШИГ АСУУДЛАА ШИЙДҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ. ГЭТЭЛ...-

​Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) бол иргэдэд хамгийн ойр төрийн үйлчилгээний байгууллага юм. ​Гэтэл иргэд Орон нутгийн сонгуульд хангалттай оролцдоггүй болохыг дараах графикаас харж болно. 

Э.ГЭРЭЛТ-ОД: ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХАМГИЙН ОЙРЫН ​УДИРДЛАГА БОЛ ИТХ ЮМ

​​

​МУБИС-ийн улс төрийн тэнхимийн багш, улс төр судлаач, доктор /Phd/ Э.Гэрэлт-Од. 

-​ИТХ яагаад чухал вэ? ИТХ-ын эрх мэдлийн хүрээг тайлбарлана уу? 
-ИТХ хурал бол орон нутгийн төвшинд төлөөллийг хэрэгжүүлэх, иргэдийг оролцуулах, хамтран шийдвэр гаргах, ардчиллыг бэхжүүлэх үүрэгтэй орон нутгийн эрх барих байгууллага юм. ИТХ-ыг 4 жил тутамд сонгуулиар байгуулдаг. ИТХ нь Үндсэн хууль, хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд төрийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, нутаг дэвсгэрийн нэгж ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг хурдан шуурхай зөвлөлийн зарчмаар гаргадаг.

-​Орон нутгийн сонгуульд залуусыг хэрхэн оролцоосой гэж хүсэж байна вэ?
-Миний хувьд ИТХ-ийн сонгуульд залуучуудыг идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Учир нь таны төлөө шийдвэр гаргах, хэрэгжүүлэх танд хамгийн ойрын удирдлага. Нөгөө талаас та ИТХ-д оролцсоноор өөрийн амьдарч буй орчинд тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэхэд оролцох, зөвлөлдөх, хамтран шийдвэр гаргах боломж бүрдэх юм.

-БАТБАЯР ШИГ ИДЭВХТЭЙ ИРГЭН БОЛОХОД СУРАЛЦЪЯ, ЗАЛУУС АА!-

1. Хүн аливаа хэлийг сурахад үсгийг хамгийн эхэнд сурдгийн адилаар орон нутгийн сонгууль нь иргэдийн засаглалд хүрэх эхний гүүр юм.
​​2. Ийм учраас Орон нутгийн сонгуулийн Цагаан толгойг залуу танд хүргэе.

​​СОНГУУЛИЙН ЦАГААН ТОЛГОЙН ТАЙЛБАР:
Н – Нутгийн өөрийн удирдлага

Орон нутаг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог, ялгаатай орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн хэрэгцээ шаардлага, төрийн үйлчилгээг авах арга замууд нь ялгаатай байдаг. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдэд хотын түгжрэл хамгийн том асуудал байдаг бол Архангай аймагт түгжрэл тийм ч их тулгамдсан асуудал биш байх нь бий. Тиймээс энэхүү ялгаатай нөхцөлд ард иргэдэд оновчтой үйлчилгээг хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн өөрийн удирдлага нь онцгой үүргийг гүйцэтгэдэг.​​​
​ У – Улс төрийн нам, эвсэл, бие даагч өрсөлддөг.
Орон нутгийн сонгуульд улс төрийн нам, эвсэл болон бие даагчид өрсөлдөх боломжтой. Хэрэв 18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, бусад шаардлагыг хангасан бол та ч бас ИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөх боломжтой.
О – Орон нутгийн төсвийг хэлэлцэж баталдаг.
ИТХ-ын төлөөлөгчдийн эрх, үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар (Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль  зохицуулдаг. Энэ хуульд зааснаар ИТХ нь Засаг даргын өргөн мэдүүлснээр тухайн орон нутгийн төсвийг хэлэлцэж батлах эрхтэй байдаг.
 Ө - Өөрсдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлдэг.
“Хүүхдийн тоглоомын талбайтай болмоор байна”, “Гудамжиндаа гэрэлтэй болох юмсан”, “Зам тавиад өгөөч”, “Худагтай, гүүртэй болгоод өгөөч”… Та эдгээр санал хүсэлтээ одоо болтол УИХ-ын гишүүндээ гаргасаар байгаа юм биш биз?
​Ү – Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлсэн.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ нь хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох зэргээр эдийн засгийн эрх мэдэл
Ш – Шууд ардчилал хэрэгжих боломж.
​Афинд бүх ард түмэн талбай дээрээ цугларан аливаа асуудлыг гараа өргөн шийдвэрлэдэг байсныг та бүхэн мэдэх байх. Үүнийг шууд ардчилал гэдэг. Тэгвэл манай улсад ч шууд ардчилал хэрэгждэг гэдгийг мэдэх үү? Ард түмэн төрийн эрхийг үндсэн хуульд зааснаар нэгдүгээрт төлөөллийн, хоёрдугаарт шууд ардчилалын замаар барьж байдаг. Баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал бол шууд ардчилал хэрэгжих боломж юм. ​

 
 
 
 

 

Майкл Помпео утсаар ярьж, айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчжээ
Майкл Помпео утсаар ярьж, айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчжээ
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.