Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхэг сонгогч: Гурван бүсгүйн сонгуулийн түүх

Огноо
Унших
5 минут 13 секунд

Нас, насны төлөөлөл болсон орон нутгийн гурван эмэгтэйн түүхийг энд дэлгэх хүсэлтэй байна. Ариунзаяа анх удаа Орон нутгийн сонгууль өгөх насандаа энэ жил хүрсэн. Харин А.Нарантунгалаг харьяалалаас болоод сонгууль өгөх боломжгүй. С.Бэрцэцэгийн хувьд хоёр дахь удаагаа Орон нутгийн сонгуульд санал өгөх юм. Бүсгүйчүүд орон нутгийн сонгуульд оролцох нь ямар ач холбогдолтой, сонгосон иргэдийн төлөөллөө хянах боломжтой эсэх талаар мэтгэлцсэнээр энэ түүх эхэлсэн юм. Тэд Орон нутгийн сонгуулийн тухай тус бүртээ судалсанаа уншигч танд хүргэж байна.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН НЭГ ХЭЛБЭР

С.Бэрцэцэг хамгийн эхэнд холбогдох эх сурвалжуудыг судаллаа. Тэрээр Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзултай уулзаж иргэдийн оролцоо, хяналтын тухай тодруулсан юм. ​Нэг талаас иргэдийг төлөөлж байгаа Төлөөлөгч нар, нөгөө талаас иргэд харилцан хамтарч ажиллах нь иргэдийн хяналтын нэг хэлбэр гэдийг онцлов.

ИРГЭД САНАЛ, ХҮСЭЛТ, ГОМДОЛ ГАРГАХ НЬ ХЯНАЛТЫН НЭГ ХЭЛБЭР

А.Нарантунгалаг төрийн мэдээлэл иргэдэд төдийлөн хүртээмжтэй байдагт эргэлзэн аймгийн ИТХ-ын тайлан, мэдээлэлтэй танилцлаа.

Иргэд тулгамдсан асуудлаа өөрсдийн харьяа сум, аймгийн ИТХ-д санал, хүсэлт, гомдол байдлаар хүргүүлээд шийдвэрлүүлээгүй тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандах боломжтой гэдгийг олж мэдсэн юм. Хамгийн чухал нь иргэд тухайн төлөөлөгчөө дараагийн сонгуульд сонгохгүй байх бүрэн эрх бий.

Дорноговь аймгийн Шүүхийн тамгын газар аймгийн ИТХ-тай холбоотой санал, гомдол есдүгээр сарын байдлаар нэг ч ирээгүй гэдгийг холбогдох мэргэжилтэн мэдээлсэн юм.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙГӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ХЯНАЛТЫН НЭГ ХЭЛБЭР

​Д.Ариунзаяагийн хувьд иргэдийн оролцооны сайн туршлагыг судаллаа.

​Иргэд хэрвээ оролцоотой идэвхитэй байж чадвал өөрсдөд тулгамдсан асуудлаа холбогдох байгууллагад удаа дараа уламжилж шийдвэрлүүлэх боломж, гарц гэдийг олж мэдсэн юм. Хамгийн гол нь шат шатны байгууллагад албан ёсоор санал, хүсэлтээ хүргүүлсэнээр иргэн Ц.Ундрахын асуудал шийдэгдсэн сайн туршлагатай танилцаарай. 

БЭРЦЭЦЭГ​

"Би энэ жил хоёр дахь удаагаа Орон нутгийн сонгууль өгөх гэж байгаа залуусын төлөөлөл"​


Өмнө нь сонгууль өгсөн л бол болчихлоо гэж боддог байсан бол энэ удаа миний сонгосон төлөөлөгч ажлаа хийсэн үү гэдэгт хяналт тавьж дараагийн удаа тухайн хүнийг сонгох үгүйг шийдэх болно. Хэрвээ тухайн төлөөлөгч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, ажлаа хийгээгүй бол би ахиж сонгохгүй байх эрхтэй. Энэ нь та сонгосон төлөөлөгчдөө хяналт тавьж буй хэрэг юм. 

НАРАНТУНГАЛАГ 

"Би харьяаллаасаа болоод сонгуулиа өгөх боломжгүй байгаа залуусын төлөөлөл"


Төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй хүртээмжтэй байх ёстой. Хамгийн гол нь иргэд мэдээллийн хүртээмжгүй байдлаас болоод маш олон зүйлээс хоцордог юм байна. Мөн олон боломжийг мэдээгүй учраас алддаг. Тэгэхээр төр мэдээллэх үүрэгтэй. Харин иргэд хаанаас ч гэсэн мэдээлэл авах боломжтой. Үүний үр дүнд иргэдийн оролцоо, хяналтын сайн жишиг нэмэгдэх болно.

АРИУНЗАЯА 

"Би анх удаагаа орон нутгийн сонгуульд оролцох гэж буй залуусын төлөөлөл"


​Орон нутгийн сонгуульд санал өгөх гэж байгаа. Би ямар нэгэн асуудал тулгархад хаана очиж хэнд хандахаа ерөөсөө мэддэггүй байсан. Иргэний оролцооны сайн туршлагыг судалсны эцэст би нийгэмд болон өөрт ямар нэгэн асуудал  тулгархад холбогдох орон нутгийн удирдлагуудад шат дараатай хандаж шийдвэр гаргах түвшний хүмүүст хандаж, хамтран шийдвэрлэх боломжтой байдаг гэдгийг ойлгосон.


​Иргэдийн оролцооны хамгийн төгс хэлбэр бол иргэдийн хяналт. Иргэд хяналт тавих түвшинд төртэй хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг гурван эмэгтэй энд онцлохыг хүсчээ.

Эцэст нь орон нутгийн сонгуульд саналаа өгөх нь иргэдийн оролцооны нэг хэлбэр юм гэдгийг гурван эмэгтэй ойлгож авлаа. Орон нутгийн сонгуульд иргэд оролцсоноор тухайн нэр дэвшигч, төлөөлөгчтэйгөө хамтарч ажиллах, мэдээлэл солилцох, нөгөөтэйгүүр хариуцлага тооцох бүрэн эрхтэй болж байгаа юм. Иргэдийн оролцооны хамгийн төгс хэлбэр бол иргэдийн хяналт. Иргэд хяналт тавих түвшинд төртэй хамтарч ажиллах бүрэн боломжтой гэдгийг гурван эмэгтэй энд онцлохыг хүсчээ. 

НБЭ-ийн 2020 оны аварга ЛОС АНЖЕЛЭС ЛЕЙКЭРС
НБЭ-ийн 2020 оны аварга ЛОС АНЖЕЛЭС ЛЕЙКЭРС
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.